Ажил мэргэжил

Уул уурхайн зургийн техникч

Нээлтийн огноо: 2018-08-31
Хаалтын огноо: 2018-09-10 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Техник ба Судалгааны хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах найм (8) Уул уурхайн зургийн техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Зураг төсөл зохиогч нь уурхайн цогцолбор дах барилга угсралтын багт уурхайн зураг төсөл боловсруулах дэмжлэг үзүүлэх юм. Уурхайн төлөвлөлт болон техникйн багын гишүүн болно.

Үүрэг даалгавар

  • Deswik багц програм (Deswik CAD, Deswik Draft, Deswik Underground Drill and Blast г.м.) ашиглаж уурхайн зураг төслийг боловсруулах
  • Уурхайн цогцолбор дах барилга угсралтын багт зориулж уурхайн зураг төсөл боловсруулж, эцэслэн батлуулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгох
  • Төсөл хэлбэрээр боловсруулсан уурхайн зураг төсөл бүр дээр зураг төслийн шалгах хуудсыг бөглөх
  • Уурхайн ашиглалтын хугацаанд ажиллах зураг төслийн байгууллагуудыг уурхайн зураг төсөл боловсруулж, эцэслэн батлуулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгох байгууллага (үүнд зураг төслийн байгууллагуудын зохиогчийг зөв олж тогтоох ажил багтана) болгох
  • Багийнхаа нягт хамтын ажиллагааны орчинд үр дүнтэй, үр ашигтай ажиллах
  • Зураг төсөл боловсруулахдаа олон тооны эн тэргүүний ажлыг удирдаж зохион байгуулж, зураг төслийг товлосон хугацаанд багтааж боловсруулж өгөх
  • Deswik уул уурхайн мэдээллийн менежментийн систем рүү уурхайн зураг төслийг оруулах, гаргах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчийн удирдлага дор уурхайн бэхэлгээний 2 хэмжээст зураг төсөл боловсруулах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтний удирдлага дор гурван хэмжээст кабелийн боолтын зураг төслийг боловсруулах
  • Захиалагчид өгөхөөс нь өмнө бусад зураг төсөл зохиогч нарын ажлыг ижил түвшний мэргэжилтний хувьд шалгах
  • Ажлын явц дарааллыг хянаж, үр ашгийг дээшлүүлэх боломжийг эрэлхийлэх
  • Бөөн малталт хийх чулуулгийн график дүрслэлийг гаргах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчөөс зааварчилгаа авах. Эдгээр зааврыг яв цав гүйцэтгэнэ.
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчид үүссэн асуудал, хоцрогдлыг цаг алдалгүй мэдэгдэх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерчлэлийн бакалавр зэрэг болон ижил төстэй мэргэжилийн чиглэл эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагтай байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Шинэ систем, ажлын аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Ил болон гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төлөвлөлт, барилгын төлөвлөлт дээр гардан ажилласан туршлагтай бол давуу тал болно
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно (тухайлбал Primavera P6, Deswik, Vulcan, MineSight, болон холбогдох бусад)
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Энэхүү албан тушаалд сонгогдохын тулд урьдчилан шалгаруулалтын бүх асуултад хариулсан байх ёстойг анхаарна уу.

Өргөдлийн маягтыг Англи хэл дээр бөглөнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.