Ажил мэргэжил

Уул уурхайн инженер-Гүний уурхайн олборлолт тээвэрлэлтийн хэлтэс

Нээлтийн огноо: 2018-08-17
Хаалтын огноо: 2018-08-23 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхай - Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга

хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь шинээр байгуулагдсан Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн (EL & HL) багийг хөгжүүлэх, инженерийн үйлчилгээ үзүүлэх, багийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компаний бодлого, журмын дагуу уурхайг хөгжүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжихэд оршино. . EL & HL Барилгын хэлтэс нь уул уурхайн болон барилгын үйл ажиллагаануудыг нэгтгэн гүний уурхайн үйл ажиллагааны олборлолтын үед хүргэх хэлтэс юм.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөсөн төлөвлөгөө, ажлын гарцын чанар, талбайн ажлын хуваарийн биелэлт болон харагдах байдлын хэрэгжилтийг хангах үүднээс хариуцсан ажлын хэсгийн уурхайн болон барилгын үйл ажиллагаанд уурхайн гүн дэх үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар явуулах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уулын ажлын холбоотой асуудлуудыг хариуцан зохицуулах
  • Гүний уурхайг төлөөлөн гэрээт багуудад дэмжлэг үзүүлэн ажиллана
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уурхайн болон барилгын үйл ажиллагааны бүхий талтай холбоотой сайжруулалтын төслүүдэд гэрээт багуудад дэмжлэг үзүүлэн, удирдан ажиллах
  • Улирал, долоо хоног тутмын төлөвлөгөө, тайлангийн мөчлөгийг мөрдөн ажиллаж IPP-д оруулах
  • Сар тутмынхаас төсөл үргэлжлэх хугацааны турш хэрэглэгдэх төлөвлөгөө, түүний нийцлийг хөтлөх хүснэгтүүд боловсруулах, мэдээлэл оруулж байх
  • Бүтээн байгуулалтын талбарууд дахь ажлыг хянах зорилгоор зохих арга хэмжээ, хэрэгслийг ашиглан загвар зураг төслийн файл/төлөвлөлтүүдэд дүн шинжилгээ хийх
  • Гадны байгууллагаас ирүүлсэн техникийн асуудлуудад хариулт өгөх
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай болгох үүднээс бичгэн журам болон баримт бичгийг боловсруулах (Удирдлагын үйл ажиллагааны систем)
  • Долоо хоног тутмын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хуваарийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Уурхайн бүх нөөцийг (тоног төхөөрөмж, ажиллах хүч) үр ашигтай ашиглах, үйлдвэрлэлийн хүссэн зорилтод хүрэх зорилгоор уурхайн төлөвлөгөөтэй нийцүүлэх,
  • Өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны бүх журмыг дагаж мөрдөх.
  • Стратегийн урт ба богино хугацааны уурхайн төлөвлөлттэй уялдуулан богино, урт хугацааны уурхайн төлөвлөгөө боловсруулах,
  • Төлөвлөгөө боловсруулахдаа аюулгүй байдлын удирдамжийг харгалзан үзэх, аюулыг олж таних,
  • Үйл ажиллагааны туршлага дээр үндэслэн уул уурхайн техник/багаж хэрэгслийг (жишээ нь: өрөмдлөг, тэсэлгээний техник, хүдэр боловсруулах хувилбаруудыг гэх мэт) үнэлэх, санал болгох.
  • Уурхайн хар зураг/зураг, газрын зураг, тайланг бэлтгэх уурхайн маркшейдр, CAD системийн талаар ойлголттой байх.
  • Автокад, Вулкан, Surpac, Deswick болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Microsoft Excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.