Ажил мэргэжил

Уул уурхайн инженер /1/

Нээлтийн огноо: 2019-09-20
Хаалтын огноо: 2019-10-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхай – Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Гүйцэтгэгчидтэй хамтран, мөн бусад оролцогч талуудтай харилцан тухайн ажил үүрэгтэй холбоотой эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэгдсэн ажлын аргачлал, ААДШ болон Эрсдэлийн үнэлгээг боловсруулах  
  • Ослын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, ААДШ, Аюулгүй ажиллагааны зөвлөгөөн, аудитын шалгалт зэрэгт оролцох буюу удирдан явуулах
  • Төлөвлөсөн төлөвлөгөө, ажлын гарцын чанар, талбайн ажлын хуваарийн биелэлт болон харагдах байдлын хэрэгжилтийг хангах үүднээс хариуцсан ажлын хэсгийн уурхайн болон барилгын үйл ажиллагаанд уурхайн гүн дэх үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар явуулах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уулын ажлын холбоотой асуудлуудыг хариуцан зохицуулах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уурхайн болон барилгын үйл ажиллагааны бүхий талтай холбоотой сайжруулалтын төслүүдэд гэрээт багуудад дэмжлэг үзүүлэн, удирдан ажиллах
  • Улирал, долоо хоног тутмын төлөвлөгөө, тайлангийн мөчлөгийг мөрдөн ажиллаж IPP-д оруулах
  • Сар тутмынхаас төсөл үргэлжлэх хугацааны турш хэрэглэгдэх төлөвлөгөө, түүний нийцлийг хөтлөх хүснэгтүүд боловсруулах, мэдээлэл оруулж байх
  • Бүтээн байгуулалтын талбарууд дахь ажлыг хянах зорилгоор зохих арга хэмжээ, хэрэгслийг ашиглан загвар ураг төслийн файл/төлөвлөлтүүдэд дүн шинжилгээ хийх                                                                                                                                                                                          
  • Уурхайн ус шавхалт/агааржуулалт/шахсан агаар/усан хангамжийн талаар стратегийг техник үйлчилгээ, олборлолтын хэлтсүүдтэй хамтран гаргах                                                                                                                                                                                                                                                                                                     
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай болгох үүднээс бичгэн журам болон баримт бичгийг боловсруулах (Удирдлагын үйл ажиллагааны систем)
  • Долоо хоног тутмын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хуваарийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх
  • Гүний уурхайн болон Төслийн баг дах өөрийн хамтран ажиллагсад, багийн хамт олондоо үр өгөөжтэй, сайн манлайлал үзүүлж ажиллах
  • Уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн хэлтэстэй холбоотой төрөл бүрийн уулзалт, хурлуудад оролцох, хөтлөх, зохион явуулах
  • Гүйцэтгэгчдийн бүх дүрэм журам, ажиллагаа, хуваарийг мөрдөн хэрэгжүүлж буйд хяналт тавин үр дүнтэйгээр удирдан ажиллах
  • Бүх гэрээ хэлцлүүдийг үр өгөөжтэй удирдан хянах бололцоог бүрдүүлэх үүднээс бүх гүйцэтгэгч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож нягт хамтарч ажиллах
  • Гүний уурхайн улаар таслах болон олборлолтын түвшний ажилд ирээдүйн ажиллах хүчин бэлтгэгдсэн байх талаар анхааран үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг шаардлагатай үед удирдахад идэвхитэй оролцох

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага хуримтлуулсан байх
  • Уурхайн малталт/загвар/төлөвлөлт, барилга угсралт, гэрээт байгууллагын менежментийн чиглэлээр туршлагатай бол давуу талтай
  • Автокад, Вулкан, Surpac, Deswick болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай
  • MS оффисийн хэрэглээний программуудыг сайтар эзэмшсэн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.