Ажил мэргэжил

Уул уурхайн инженер ( 1)

Нээлтийн огноо: 2017-11-06 00:00
Хаалтын огноо: 2017-11-17 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн Улаанбаатар хотод болон Уурхайн талбарт 50/50 хувиар ажиллах нэг ( 1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь ил уурхайн өрөм, тэсэлгээний үйл ажилллагаанд инженерийн дэмжлэг үзүүлэх мөн өрөм, тэсэлгээний процессыг тасралтгүй сайжруулахад анхаарч ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тухайн ажлын талбарт гүйцэтгэх бүх ажлууд нь аюулгүй ажиллагааны эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин стандартуудад бүрэн нийцүүлж одоогийн мөрдөж буй аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг хариуцлагатайгаар даган мөрдөж аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэмжлэг үзүүлэх;
  • Хоёр долоо хоног, арвах хоёр долоо хоног болон улирлын өрөмдлөг, тэсэлгээний нарийвчилсан төлөвлөлт гаргах;
  • Өрөм, тэсэлгээний инженерийн ажлаас гадна өрмийн талбайн загвар, цэнэглэлтийн дизайн мөн холболтын дизайн гаргах;
  • Дотоод багуудтай (уурхайн төлөвлөлтийн, геотехникийн, геологийн, үйл ажиллагааны, өрмийн) хамтран өрөм, тэсэлгээний үйл ажиллагааг хуваарийн дагуу аюул осолгүй, бүтээмжтэй гүйцэтгэх;
  • Өрөм, тэсэлгээний үйл ажиллагааны мэдээллийг хянаж тохирсон арга хэмжээ авч зорилтыг биелүүлэх
  • Холбогдох эрсдэлийг бууруулах, удирдах;
  • Уурхайн геологи/геотехникийн инженер болон гуравдагч талын зөвлөгчтэй зөвлөлдөж уурхайн ханын тогтвортой байдлын талаар оновчтой шийдвэр гаргаж ажиллах;
  • Өрөм, тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор шинэ санаачилгыг судлаж танилцуулах;
  • Өрөм, тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн долоо хоног/сар/улиралын тутмын тайлан гаргаж дүгнэлт хийх (Өрөмдлөгийн ажлын гүйцэтгэл, тэсрэх бодисын хэрэглээ болон төлөвлөлтөнд нийцэх гэх мэт).

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн зэрэгтэй;
  • Ил уурхайн төлөвлөлт, өрөмдлөг тэсэлгээний инженерээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Ил уурхайн төлөвлөлт, өрөмдлөг тэсэлгээний талаар нарийн мэдлэгтэй байх;
  • Өрөмдлөг, цэнэглэлт, холболтын дизайн хийж байсан туршлагатай байх;
  • Баяжуулах үйлдвэрийн процессын талаар анхан шатны мэдлэгтэй байх;
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний ур чадвар;
  • Харилцааны болон төлөвлөлт гаргах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх;
  • Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн ажлын багуудтай хамтран ажиллах чадвар;
  • Уурхайн 3D зургийн програм дээр ажиллаж байсан туршлага (MineSight, Surpac, Vulcan гэх мэт);
  • Microsoft Excel болон оффисын програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.