Ажил мэргэжил

Уул уурхайн инженер (3)

Нээлтийн огноо: 2017-04-03
Хаалтын огноо: 2017-04-17 17:30
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК–ын Гүний уурхайн төсөл-Талбайн налуу амны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Уул уурхайн инженер ажлын байранд шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • Ажлын ахлах мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, гэрээт байгууллага болон бусад төслийн ажилчидтай хамтран ажиллах замаар нөөцийг зөв захиран зарцуулж, өдөр тутмын зорилтыг хангаж ажиллах
  • Гэрээт ажиллагсад болон эзэмшигч багаас үйл ажиллагааны тайланг цуглуулж, ээлжийн болон долоо хоног бүрийн, сар бүрийн тайлангуудыг гаргах
  • Нийт налуу малталтын төслийн хэмжээнд болон гэрээт байгууллагын ажилчид, багийн гишүүдэд аюулгүй ажиллагааг мөрдүүлэх
  • ЭМААБО-ны стандарт, аюулгүй ажиллагааны хууль, дүрмийг хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны соёл төлөвшүүлэх
  • Бүтээн байгуулалтын ажлын бүх үйл явцад аюулыг таньж, эрсдэлийг багасган, удирдах
  • ЭМААБО-ны стандартыг гэрээт ажиллагсад дагаж буй эсэхийг хянах
  • Ослын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын аюулын дүн шинжилгээ, аюулгүй байдлын харилцаа, холбоо, хяналт шалгалтад оролцох, дэмжлэг үзүүлэх
  • Өдөр тутам гэрээт компаний бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих, ажил төлөвлөснийхөө дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих
  • Налуу Малталтын ажилтай холбоотой асуултуудад хариу өгөх
  • Гүний уурхайн төслийг налуу малталтын ажлын хувьд төлөөлөх
  • Налуу малталтын гэрээт байгууллагын хүдэр тээвэрлэлт, ус соруулах, өрөмдлөг, тэсэлгээ, бэхэлгээний ажлыг сайжруулах талаар төслүүдийн хэрэгжилтийг шалгах, мэдээлэх
  • Төслийн бичиг баримтуудыг цэгцэлж хадгалах, зохион байгуулах
  • Гэрээт байгууллагад ажиллах аргачлал, ажлын аюулын дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийхэд туслах замаар эрсдэлийг бууруулах
  • Долоо хоног болон сараар нэвтрэлтийн метр, бэхэлгээний ажил болон бусад ажлыг шалгах, дүн шинжилгээ хийх, тайлагнах, чанарын хяналт, чанарын удирдлагаар хангах
  • Төслийн хэрэгжилттэй холбоотой хугацааны талаарх санал, гомдлыг гаргах, дамжуулахад туслах
  • Гүний уурхайн үйл ажиллагааг сайжруулах боломжийг олж тогтоох, үнэлэх, хэрэгжүүлэх, Гүний уурхайн төслийн гол зорилтуудыг хангаж ажиллах
  • Налуу малталтын хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн уулзалтуудад оролцох, зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, инженерийн холбогдолтой мэргэжил эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • AutoCAD, Vulcan, Surpac, Deswick зэрэг 3D компьютерийн программыг ашиглаж байсан туршлагатай байх
  • Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний гүнзгий түвшиний мэдлэгтэй байх(аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.