Ажил мэргэжил

Уул уурхайн инженер

Нээлтийн огноо: 2018-12-26
Хаалтын огноо: 2019-01-10 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу хариуцсан хэсгүүдийн малталт, өргөтгөлийн үйл ажиллагаанд тогтмол үзлэг хийх
  • Багийн долоо хоног, сар тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдээллийг танилцуулах
  • Хөндлөн малталтын өргөтгөлийн төсөл, уурхайн үйлчилгээ, бетон/бэхэлгээний суурилуулалтын мэдээллээр хангах
  • IPP-д долоо хоног, улирал тутмын төлөвлөлт, тайланг гаргах, мэдээлэл нэгтгэх
  • Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
  • Vulcan –дээр боловсруулсан зураг төслийн бичиг баримт, төлөвлөлтөнд хяналт тавих
  • Vulcan дээр боловсруулсан зураг төсөл, архивлах бичиг баримтыг хадгалах, нэгтгэх
  • Гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Уурхайн талбарын усны болон агааржуулалтын системийн засвар үйлчилгээний стратегийг агааржуулалт хариуцсан хэлтэстэй хамтран боловсруулах
  • Гадны хамтран ажиллагч талуудад мэдээлэл өгөх, өргөтгөлийн бүхий л шатанд барилгын багуудтай ажил үүргээ уялдуулах
  • Хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах
  • Төсөл, зураг төсөлийн ажил, аюулгүй ажиллагааны соёл, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгохгэх мэт ажилтай холбогдох бүх чиглэлээр инженерүүдэд сургаж зааварчлах, хөгжүүлэх
  • Дараах чиглэлүүдэд сар тутамд ажлын тайланд хяналт тавих, дүн шинжилгээ хийх:
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хийх
  • Долоо хоногийн гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Далд уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах нөөц бололцоог тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, далд уурхайн өргөтгөлийн төслийн үндсэн зорилтод хүрч ажиллах
  • Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах
  • Хөндлөн малталтын өргөтгөлийн хэсгийн холбогдох хурлуудад оролцох, хөтлөх
  • Биет- өргөтгөлийн түвшний ахилт, тулгуур бэхэлгээний суурилуулалт
  • Чанар- өсөлт бууралт, зөрчил, хорогдол

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Microsoft excel болон оффис-ын программууд, Автокад, Вулкан, Surpac болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажиллаж байсан туршлагатай
  • Өргөн цар хүрээний өргөтгөл малталтын ажлын туршлага, барилга байгууламж хүлээлцэх, гэрээний менежмент дээр ажиллаж байсан бол сайн
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.