Ажил мэргэжил

Уул уурхайн инженер

Нээлтийн огноо: 2016-05-25
Хаалтын огноо: 2016-06-03
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл-Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэсд Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах ажилчдыг дараахь ажлын байруудад шалгаруулан авна.

  • Гүний уурхайн богино хугацааны төлөвлөлтийн инженер
  • Гүний уурхайн дунд хугацааны төлөвлөлтийн инженер
  • Гүний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний инженер
  • Гүний уурхайн засвар үйлчилгээний инженер
  • Гүний уурхайн эрх зүйн хэрэгжилтийн инженер

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхийг эрхэм зорилго болгосон, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ажлын орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар

Эдгээр гүний уурхайн инженерүүд нь уурхайн талбарт байрлаж ажиллах бөгөөд энэ нь мэргэжлийн хувьд өсөн дэвших, олон төрлийн ажил үүргийг гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Ажилтан шалгаруулж авах явцад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, Уулын Инженер болон холбогдох чиглэлээр баклаврын зэрэгтэй
  • Гүний уурхайн болон уул уурхайн бусад салбарт ажиллаж байсан туршлагатай бол маш сайн
  • Харилцааны болон төлөвлөлт, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвар
  • Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн ажлын багуудтай хамтран ажиллах чадвартай
  • Уурхайн төлөвлөлтийн (EPS, Mine 24D, Deswick гэх мэт) болон 3D зургийн программ дээр ажиллаж байсан туршлага (Vulcan, Surpac, Deswick гэх мэт)
  • Microsoft Excel болон оффисын програм дээр ажиллах чадвар
  • Идэвх санаачлага гаргаж ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол сайн

Өргөдөл гаргагч нь уул уурхай, барилга болон гэрээний чиглэлээр ажиллаж байсан туршлагаа өргөдөл дээрээ дэлгэрэнгүй бичихийг зөвлөж байна.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.