Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон яам, агентлагийн удирдлагууд Оюу толгойн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэр мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар манай 11,000 гаруй хүнтэй ажилсаг хамт олонд халуун мэндчилгээ дэвшүүлэн, урамшууллаа. Оюу толгойн үйлдвэрлэлтэй танилцаж, манайхаар зочилсонд баярлалаа!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.