Ажил мэргэжил

Уурхайн ахлах геологич

Нээлтийн огноо: 2016-06-20
Хаалтын огноо: 2016-07-01
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь зорилтот үр дүнд хүрэхийн тулд Геологийн ахлах мэргэжилтнийг дэмжиж ажиллах бөгөөд гүний уурхайн геологийн ажилтай холбоотой чадамжуудыг эзэмшихийн зэрэгцээ шаардлагатай шийдвэр гаргах, хуваарь хийх, үйлдвэрлэл болон өгөгдөл мэдээллийн зөрүүг шийдвэрлэх зэрэг чиглэлээр гүний уурхайн багт геологийн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн зураглал, дээжлэлтийг аюулгүй, амжилттай боловсруулахад удирдан чиглүүлж оролцох
  • Тэсэлгээний цооног болон хүдэр буулгуурын агуулгыг хянах өрөмдлөг хийх
  • Өндөр эрсдэлтэй газруудад эрсдэлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, эрсдэл гарахаас урьдчилансэргийлэх ажлын журам боловсруулах
  • Дотоод болон гадаад (жишээ нь засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдах уурхайн үйлажиллагааны тайланг бусадтай хамтран цаг тухайд нь гаргах
  • Геологи, нөөц, геометалургийн загварчлалыг тогтмол шинэчлэх ба төлөвлөгөөнд тусгагдаагүй бусадголлох өөрчлөлтүүдийг баримтжуулах
  • Хэрэгжих боломжтой төслүүдийн бэлтгэл болон нягталж шалгах ажилд оролцох
  • Геологийн төрөл бүрийн ажлаар Оюу толгойн гүний уурхайн баг хамт олон болон гэрээт ажилтнуудтай харилцаж, хооронд нь холбож ажиллах
  • Өрөмдлөгийн багийн үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, ажлын стандарт журмыг ашиглан гэрээтажилтнуудыг чиглүүлэх, сургаж хөгжүүлэхэд Геологийн ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Уурхайн геологийн өгөгдөл болон баримт бичгүүдийг нөөцийн ажлын үе шат бүрд зохих ёсоорхөтлөх, хамгийн сүүлд шинэчилсэн, бүрэн хувилбарыг найдвартай, ашиглах боломжтой байдлаархадгалах тогтолцоог боловсруулах
  • Геологи, олборлолт, металлургийн багуудтай хамтран нөөцийн балансын асуудлуудыг (агуулга,металл авалтын моделчлогдсон утгыг бодит утгатай харьцуулах) шийдвэрлэхэд оролцох
  • Туршлага багатай шинэ залуу геологичдыг сургах зорилготойгоор багийн үйл ажиллагааг манлайланчиглүүлж, заавар зөвлөгөө өгч тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутагтай холбоотой бүх үйл ажиллагаандидэвхтэй оролцох, өөрийн үйлдлээр болон бусдын эерэг зан үйлийг урамшуулах зарчмаар тогтсонстандартуудыг хэрхэн дагаж мөрдөхийг үлгэрлэн үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Геологийн чиглэлээр их сургуулийн эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролтой
  • Vulcan загварчлалын програм дээр сайн ажилладаг байх, AcQuire (геологийн өгөгдлийн баазын мэдлэг)-ийн болон гүний уурхайн орчны туршлага мэдлэгтэй байх
  • Уул уурхай, геологийн салбарт 5-7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Геологийн мэргэжлийн болон уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй (жишээ нь SME, SEG,IMM, AusIMM) бол давуу талтай.
  • Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.