Ажил мэргэжил

Уурхайн геологич

Нээлтийн огноо: 2016-06-20
Хаалтын огноо: 2016-07-01
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Геологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Уурхайн геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь зорилтот үр дүнд хүрэхийн тулд гүний уурхайн геологийн супервайзорыг дэмжиж ажиллах бөгөөд гүний уурхайн геологийн ажилтай холбоотой чадамжуудыг эзэмшихийн зэрэгцээ шаардлагатай шийдвэр гаргах, хуваарь хийх, үйлдвэрлэл болон өгөгдөл мэдээллийн зөрүүг шийдвэрлэх зэрэг чиглэлээр гүний уурхайн багт геологийн дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн геологийн зураглал, дээжлэлт хийх
  • Тэсэлгээний цооног болон хүдэр буулгуурын агуулгыг хянах өрөмдлөг хийх
  • Өндөр эрсдэлтэй газруудыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах
  • Цаг тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдахуурхайн үйл ажиллагааны тайланг гаргах
  • Геологи, нөөц, геометаллургийн загварчлалыг тогтмол шинэчлэх ба төлөвлөгөөнд тусгагдаагүй бусадгол өөрчлөлтүүдийг баримтжуулах
  • Өрөмдлөгийн багийн үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, ажлын стандарт журмыг ашиглан гэрээтажилтнуудыг чиглүүлэх, сургаж хөгжүүлэхэд оролцох. Аливаа алдаа, гажилтыг тайлагнаж тохирохөөрчлөлтийг санал болгох
  • Уурхайн геологийн өгөгдөл болон баримт бичгүүдийг нөөцийн ажлын үе шат бүрд зохих ёсоорхөтлөх, хамгийн сүүлд шинэчилсэн, бүрэн хувилбарыг найдвартай, ашиглах боломжтой байдлаархадгалах тогтолцоог боловсруулах
  • Геологи, олборлолт, металлургийн багуудтай хамтран нөөцийн балансын асуудлуудыг (агуулга,металл авалтын моделчлогдсон утгыг бодит утгатай харьцуулах) шийдвэрлэхэд оролцох
  • Хөндлөн зүсэлтийн нийцэх байдал ба блокчлон олборлох үеийн материалын урсгал (хүдэролборлолтын хэмжээ) нь нийт олборлолтын хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох
  • Хугацаат дээжлэлт, хүдрийн тархалтын тооцоолол зэргийг үе шаттайгаар гүйцэтгэж тохиромжтойдээжийн хэмжээ ба аргачлалыг тодорхойлоход оролцох
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутагтай холбоотой бүх үйл ажиллагаандидэвхтэй оролцох, өөрийн үйлдлээр болон бусдын эерэг зан үйлийг урамшуулах зарчмаар тогтсонстандартуудыг хэрхэн дагаж мөрдөхийг үлгэрлэн үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Геологийн чиглэлээр их сургуулийн эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролтой
  • Vulcan загварчлалын програм дээр сайн ажилладаг байх, AcQuire (геологийн өгөгдлийн баазын мэдлэг)-ийн болон гүний уурхайн орчны туршлага мэдлэгтэй байх
  • Геологийн мэргэжлийн болон уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй (жишээ нь SME, SEG,IMM, AusIMM) бол давуу талтай.
  • Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.