Ажил мэргэжил

Уурхайн дэд бүтцийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-11-13
Хаалтын огноо: 2018-11-27 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн нийт насжилтын турш ашиглагдах дэд бүтцийн шаардлагуудыг нэгтгэсэн стратеги боловсруулж ‘Төсөлд хамгийн ашигтай’ байх үр дүн гаргах.
  • Суурилуулагдсан байгаа уурхайн дэд бүтцийн системүүдийг шалгаж тэдгээрийн сул болон хязгаарлагдмал талуудыг ойлгож мэдэн тэдгээрийг багасгах шийдлүүдийг боловсруулах.
  • Суурилуулалтын чанар зохистой, найдвартай эсэхийг нягтлах зөв зохистой Чанарын баталгаа, Чанарын хяналтын аудитын материалыг боловсруулах.
  • Урьдчилан төлөвлөх болон төсөвлөх арга хэрэгслүүдийг боловсруулснаар хэрэглээний зүйлсийн тооцоо, худалдан авалтын таамаг тооцоог хийх боломжтой болгох
  • Одоо мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох ЭМААБО-ны стандартууд болон байнгын аюулгүй ажиллагааны харилцан үйлчлэлүүдийг бүрэн дагаж мөрдөх.
  • Гүний уурхайн үйл ажиллагааны бүлгийг (долоо хоног, сар, улирал, жил тутам) удирдан чиглүүлэхийн тулд уурхайн төлөвлөлтийн процесст оролцох, үүнийг тухайн жилийн төлөвлөлтийн стратегит нийцүүлэн гүйцэтгэх.
  • Өдрийн, долоо хоногийн, сарын тайлангуудыг бэлтгэж, харьцуулалт хийх, тоног төхөөрөмжийн төлөвлөлт болон гүйцэтгэлийг зохицуулалт хийх
  • Гүйцэтгэсэн ажлыг дэлгэрэнгүй баримтжуулах. Эдгээр баримт бичгийг уурхайн төлөвлөлтийн хэсэг дотор болон түүнээс гаднах уурхайн төлөвлөлтийн чиг үүрэгтэй хэсгүүдтэй харилцахад ашиглана.
  • Гүний уурхай дахь бүх материал хураах талбай, агуулах, барилгын дэд бүтэц (оффис, хоолны өрөө, хоргодох байрууд) бүхий хэсгүүдийн хуваарилалт, зохицуулалттай холбоотой процесс, ажлын урсгалыг зохион байгуулах
  • Инженерчлэл, худалдан авалт, хуваарь гаргалт гэх мэт уурхайн олборлолттой холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг барилга угсралтын гүйцэтгэгч байгууллагын ажилд төслийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Уурхайн үйл ажиллагааны системд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөнд нийцэж ажиллах болон тасралтгүй сайжруулалтын соёлыгтүгээх
  • Монгол улсын ба Олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжуудын шаардлагад нийцүүлэн (өөрийн эсвэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр) мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлснээр ур чадвараа өргөжүүлэх, шинэчлэх

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Шугам хоолойн тооцоолол хийх чадвар сайтай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.