Ажил мэргэжил

Уурхайн дэд бүтцийн инженер (1)

Нээлтийн огноо: 2017-06-06
Хаалтын огноо: 2017-06-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн ашиглалтын шаардлагуудыг нэгтгэсэн уурхайн дэд бүтцийн төлөвлөлтийг боловсруулж ‘Төслийн хамгийн шилдэг’ үр дүнд хүрэх.
  • Суурилуулагдсан байгаа уурхайн дэд бүтцийн системүүдийг шалгаж тэдгээрийн сул болон хязгаарлагдмал талуудыг ойлгож мэдэн тэдгээрийг багасгах шийдлүүдийг боловсруулах.
  • Суурилуулалтын чанар зохистой, найдвартай эсэхийг нягтлах зөв зохистой Чанарын баталгаа, Чанарын хяналтын аудитын материалыг боловсруулах.
  • Урьдчилан төлөвлөх болон төсөвлөх арга хэрэгслүүдийг боловсруулснаар хэрэглээний зүйлсийн хэрэглээнд дүн шинжилгээ хийх боломжтой болгох
  • Уурхайн төлөвлөлтийн зорилт, төсөв, хэрэгцээ шаардлага, үр дүнд дээр ил уурхайн төлөвлөлтийн хэсэг дэх багт суурилсан хүрээний дотор ажиллан геологи, геотехник, уурхайн ашиглалт, уурхайн засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэр болон бизнес хөгжүүлэлтийн гэх мэт уурхайн төрөл бүрийн багуудтай энэ талаар харилцах.
  • Уурхайн төлөвлөлтийн үр дүнг бэлтгэж, энэ талаар жилийн төсөвлөлт, улирлын урьдчилсан төлөвлөлтийн ажиллагааны талаарх компанийн стандарт, дүрэм журмын дагуу бизнесийн нэгжүүдээр дамжуулан гол оролцогч талуудтай харилцах. Харилцааг дээд болон доод шатны оролцогч талуудад зориулсан хэлбэрээр ОТ журмын дагуу бэлтгэнэ.
  • Ил уурхайн барилгын төлөвлөгөөг зохицуулах, үе шатны бүтээн байгуулалтын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх, уурхайн төлөвлөлтийн систем, арга хэрэгслүүдийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх ба санал хүсэлт гаргах.

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер, Механик эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Автокад, Вулкан, Сурпак зэрэг уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Тооцоолон бодох чадвар сайтай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.