Ажил мэргэжил

Уурхайн дэд бүтцийн инженер

Нээлтийн огноо: 2017-07-25
Хаалтын огноо: 2017-08-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төслийн зургийг үйлдвэрлэлийн захиалга хийгдэхээс өмнө шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх болон хянах
  • Өгөгдсөн нөхцөл болон шаардлагуудад нийцүүлэн тохирох тоног төхөөрөмжийн механик хүчин чадлын тооцооллыг хийх
  • Дэд бүтцийн системийн загварчлалын тооцоолол хийх, системийн гол элементүүдийг тодорхойлох болон тоног төхөөрөмжийн ажиллах горимын үзүүлэлтүүдийг тодорхойлох
  • Дэд бүтцийн системийн загварчлалын бүдүүвч зураг хийх
  • Уурхайн дэд бүтцийн хэрэглээний талаарх тайлан бэлдэх
  • Шаардлагатай материалын жагсаалтыг гарган материал нийлүүлэгч байгууллагаас илгээсэн мэдээллийг хянах
  • Уурхай дахь дэд бүтцийн ерөнхий зохион байгуулалтын загварыг хянах, орон зайн хувьд тоног төхөөрөмжийн хэмжээнд нийцсэн эсэхийг шалгах
  • Төслийн хэрэгцээ шаардлагаас хамааран уурхай болон дэд бүтцийн байгууламжуудад дэд бүтцийн хоолойнуудын загварчлал хийх ( дэд бүтцийн хоолойн байрлуулах зам, системийн загварчлал, ерөнхий зохион байгуулалт, шаардлагатай материалын жагсаалтууд, хоолой бэхэлгээ г.м. )
  • Дэд бүтцийн шугамуудын загварын хувилбаруудыг гаргах чадвартай байх
  • Уурхай дахь дэд бүтцийн шугамуудыг загвар дахь зураглалтай тулган шалгах
  • Уурхай дахь дэд бүтцийн шугамуудыг механикийн схем, бүдүүвч зураг болгон нэгтгэж өөрчлөлтүүдийг нэмэн шинэчилж байх
  • Жижиг төслүүдийн хүрээ хязгаар хийгдэх ажлын талаар сайн ойлгон шаардлагатай үед мэдээллийн нэгтгэн танилцуулах, зохих түвшний мэргэжлийн чадвартай байх
  • Бусад багуудтай хамтран ажиллаж цаг хугацаа, ерөнхий үйл явцын хэвийн байдалд хяналт тавих, мөн гүйцэтгэгч тал хэрэглэгч талын бүх шаардлагыг биелүүлж байгаад анхаарал хандуулах
  • Ажлын гүйцэтгэлийг хүн-цагаар илэрхийлэн төслийн зардлын тооцоололд бэлтгэх
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Механик инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Автокад, Вулкан, Сурпак зэрэг уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • Шугам хоолойн тооцоолол хийх чадвар сайтай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.