Ажил мэргэжил

Уурхайн дэд бүтцийн инженер

Нээлтийн огноо: 2019-08-20
Хаалтын огноо: 2019-09-03 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.    

Үүрэг даалгавар

  • Уурхайн дэд бүтцийн төлөвлөгөөг уурхайн оролцогч талуудтай өндөр хэмжээний зөвлөх болон нэгдсэн явцаар дамжуулан боловсруулж, танилцуулах.
  • Төлөвлөгөөт ажлуудыг нарийн нягт, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай баримт нотолгооны баримт бичиг, дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулах.
  • Уурхайн бусад төлөвлөлтийн хэлтэс, багуудад (уурхайн улирлын төлөвлөлт, уурхайн зохицуулалтын баг болон барилгын багуудад) удирдлагын үйл ажиллагааны систем болон процессыг ашиглан дэмжлэг үзүүлэх
  • Долоо хоногоос сар тутмын гүйцэтгэлийн цаг хугацааны хүрээг хянах болон тэдгээрийн биелэлтийн тайланг гаргаж, хөтлөх
  • Гүний уурхайн үйл ажиллагаанд болон хариуцсан хэсгийн ажилд тогтмол үзлэг шалгалт хийхдээ дараах зүйлсэд хяналт тавих: төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх, талбайд биечлэн манлайлал үзүүлэх, бодит гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавих.
  • Сайжруулалтын төсөлд уурхайн багийн цар хүрээнд туслах ба удирдах
  • Бусад оролцогч талуудтай зөрчилдөөн үүсэхтэй холбоотой эрсдэлийг бууруулах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажлын аргачлалыг тодорхойлох, ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Бусад хэлтсүүдээс гаргах техникийн асуудлуудыг хариуцан, бүтээн байгуулалтын/нэвтрэлтийн үе шатны туршид барилгын багуудтай харилцан ажиллах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах
  • Шинэ инженер, техникчдийг сургах

Тавигдах шаардлага

  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага буюу ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.                               
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 2 жил ажилласан байх
  • Өргөтгөл малталт /зураг төсөл/ төлөвлөлт, барилга байгууламж, гэрээний менежмент дээр ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Автокад, Вулкан, Surpac, Deswick болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын програм дээр ахисан түвшний ур чадвартай байх
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn  цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • o Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.