Ажил мэргэжил

Уурхайн инженер (1)

Нээлтийн огноо: 2017-01-07
Хаалтын огноо: 2017-01-16 05:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Уурхайн инженер (Том малталтын) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүйцэтгэж буй ажлаа аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, холбогдох ЭМААБО-ын стандартын дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллах
  • Ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу хариуцсан хэсгүүдийн малталт, өргөтгөлийн үйл ажиллагаанд тогтмол үзлэг хийх
  • IPP-д долоо хоног, улирал тутмын төлөвлөлт, тайланг гаргах, мэдээлэл нэгтгэх
  • Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
  • Vulcan –дээр боловсруулсан зураг төслийн бичиг баримт, төлөвлөлтөнд хяналт тавих
  • Vulcan дээр боловсруулсан зураг төсөл, архивлах бичиг баримтыг хадгалах, нэгтгэх
  • Гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ААДШ, эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Уурхайн талбарын усны болон агааржуулалтын системийн засвар үйлчилгээний стратегийг агааржуулалт хариуцсан хэлтэстэй хамтран боловсруулах
  • Гадны хамтран ажиллагч талуудад мэдээлэл өгөх, өргөтгөлийн бүхий л шатанд барилгын багуудтай ажил үүргээ уялдуулах
  • Хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах
  • Төсөл, зураг төсөлийн ажил, аюулгүй ажиллагааны соёл, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгохгэх мэт ажилтай холбогдох бүх чиглэлээр инженерүүдэд сургаж зааварчлах, хөгжүүлэх,
  • Дараах чиглэлүүдэд сар тутамд ажлын тайланд хяналт тавих, дүн шинжилгээ хийх:
    • Биет- өргөтгөлийн түвшний ахилт, тулгуур бэхэлгээний суурилуулалт
    • Чанар- өсөлт бууралт, зөрчил, хорогдол
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг зохион байгуулах
  • Долоо хоногийн гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер болон холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Уурхайд доод тал нь 3 жил ажилласан туршлага, гүний уурхайн хөгжүүлэлтийн ажлын туршлагатай бол сайн
  • Автокад, Вулкан, Сурпак, Дэсвик болон бусад холбогдох уул уурхайн 3 хэмжээст зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Майкрософт эксэл болон оффисийн програмууд дээр ажиллах чадвар
  • Уул уурхайн өргөтгөлийн төлөвлөлт, барилга, гэрээний менежмент дээрдээр ажиллаж байсан туршлагатай бол сайн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байвал сайн

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.