Ажил мэргэжил

Уурхайн инженер

Нээлтийн огноо: 2017-11-30
Хаалтын огноо: 2017-12-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Уурхайн хяналт зохицуулалтын ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнах бөгөөд гүний уурхайн техникийн системийг байршуулах, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Тухайлбал, уурхайн хяналт диспетчерийн системд техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хяналт, зохицуулалтын системийн дэд бүтэц, техник хангамж, хяналтын системийг ханган нийлүүлэгч байгууллагуудтай ойр хамтран ажиллах шаардлагатай. Уурхайн хяналт, зохицуулалтын системийн үйл ажиллагааг нэвтрүүлж жигдрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхийг эрхэм зорилго болгосон, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий ажлын орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар:

  • Хяналт зохицуулалтын системийн эцсийн хэрэглэгчид, техникийн ажилтнууд, уурхайн хяналтын ажилтнуудад шаардлагатай үед сургалт явуулах, зааварчилгаа өгөх
  • Оюу толгойн алба хэлтсүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Ажлын багуудын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шаардлагатай мэдээлэл, системээр хангах.
  • Зохих нөөц бололцоонд тулгуурлан (үүнд: гадны ханган нийлүүлэгч, зөвлөхүүд, компанийн засвар үйлчилгээний болон мэдээллийн технологийн баг зэрэг орно) хяналт, зохицуулалтын системийг өндөр үр дүнтэйгээр ажиллуулах.
  • Гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах замаар хуримтлуулсан мэдээллийг нягтлах, чанарыг шалгах. Үнэн зөв, баталгаатай мэдээллийн эх сурвалж нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргах явцад чухал ач холбогдолтой.
  • Системийн үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийг цуглуулах
  • Уурхайн хяналт, зохицуулалтыг үр дүнтэй явуулах чиглэлээр журам, бичиг баримт боловсруулах
  • Гүний уурхайн багуудын үйл ажиллагааг аюул осолгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц арга хэрэгслийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Оюу толгойн дүрэм стандарт, технологийн нөөц боломжид тулгуурлан техникийн системийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Уурхайн инженер болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу талтай.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Уурхайн үйл ажиллагааны технологи дээр 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Хяналтын өрөөнд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт) ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Уул уурхайн орчинд ажиллаж байсан бол сайн
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой
  • Уурхайн хяналтын систем болон бусад тулгамдсан асуудалд дүгнэлт хийж, учир шалтгааныг тодорхойлох чадвартай байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн удирдлага хяналтын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Уул уурхайн менежмент болон хяналтын систем дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, гэх мэт) дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.
  • Төслийн менежментийн урчадвартай бол сайн

Өргөдөл гаргагч нь уул уурхай, барилга болон гэрээний чиглэлээр ажиллаж байсан туршлагаа өргөдөл дээрээ дэлгэрэнгүй бичихийг зөвлөж байна.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.