Ажил мэргэжил

Уурхайн маркшейдер 3

Нээлтийн огноо: 2016-07-05
Хаалтын огноо: 2016-07-22
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

Оюу толгойн гүний уурхайн төсөл-Техникийн үйлчилгээний хэлтэсд Оюу толгой уурхайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Уурхайн маркшейдер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайн талбарт байрлах Оюу толгой гүнийн уурхайн Маркшейдерийн багт ажиллах бөгөөд уурхайн өргөтгөл, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэйгээр оролцох албан тушаалуудын нэг юм. Уурхайн багуудтай тогтмол хамтран ажиллаж, ухалт малталтын ажлыг өндөр нарийвчлалтайгаар, чанарын шаардлагад нийцүүлэн, аюул осолгүй гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

Бид танд өсөн дэвших, сурч мэдэх боломжийг бүрдүүлсэн, үйл ажиллагааны өндөр үр дүнд хүрэхэд чиглэн ажилладаг, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, бүтээлч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бүхий гүний уурхайн төслийн орчинд ажиллах боломжийг олгож байна.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн ажлын төлөвлөлтийг хянаж сайжруулах
  • Уурхайн багуудын үйл ажиллагааг чиглүүлж, хяналт тавих
  • Гүний уурхайн хяналт удирдлагын сүлжээний суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Гүний уурхайн ухалт малталтын ажлыг лазер болон компьютерийн системийг ашиглан зураг төслийн дагуу гүйцэтгэх
  • Хоосон орон зайн хэмжилт
  • Геологи, геотехникийн структур хэмжилт
  • Эзлэхүүний тооцоолол, тайлан мэдээлэл
  • Барилга, дэд бүтцийн маркшейдерын ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Маркшейдер, Инженерчлэл болон холбогдох чиглэлээр баклаврын зэрэгтэй
  • Тахеометр ашиглан маркшейдерийн ажил гүйцэтгэж байсан туршлага
  • Гүнийн уурхайн болон уул уурхайн бусад чиглэлүүдэд ажиллаж байсан туршлагатай бол маш сайн
  • Харилцааны болон төлөвлөлт гаргах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвар
  • Бизнесийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн ажлын багуудтай хамтран ажиллах чадвар
  • Уурхайн 3D зургийн программ дээр ажиллаж байсан туршлага (Vulcan, Surpac, Deswick гэх мэт)
  • Microsoft Excel болон оффисын програм дээр ажиллах чадвар
  • Идэвхи санаачлага гаргаж ажиллах чадвар
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.