Ажил мэргэжил

Уурхайн удирдлага, хяналтын зохицуулагч (Диспичер)

Нээлтийн огноо: 2017-11-29
Хаалтын огноо: 2017-12-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ийн Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн удирдлага, хяналтын зохицуулагч (Диспичер) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг харгалзан үр дүнтэй, ашигтай байдлаар хуваарилалт хийхэд оршино. Оюу Толгой компаний стандарт, дүрэм журамд нийцүүлэн ил уухайн бүтээлийг зорилтот түвшинд хүргэх, улмаар төлөвлөгөөнд хүрэхийн тулд ил уурхайн ээлжийн ахлах ажилтнуудтай хамтран ажиллах болно.

Үүрэг даалгавар

  • Системийг УУХ-ын диспичерүүд зөв зохистой ажлуулан уурхайн өдөр тутмын төлөвлөгөөнд хүрч байгаа эсэхэд анхаарч үйл ажиллагааны хэсгийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах.
  • Хөрөнгийн хэвийн ажиллагааны хяналтын системийг үр дүнтэй ашиглаж тоног төхөөрөмжийн сул зогсолтыг хамгийн бага түвшинд хадгалах.
  • Уурхайн бусад хэлтэсүүдтэй (Үйл ажиллагаа, Засвар үйлчилгээ, Төлөвлөлт, Анхдагч бутлуур) хамтран ажиллах хэсгийн хэрэгцээ шаардлагыг ойлгох. Эдгээр хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэрийг илүү оновчтой болгоход туслах, систем болон мэдээллээр хангах.
  • Яаралтай нөхцөл байдлын үед УУХ-ын диспичерүүдийг маш сайн бэлтгэсэн чанартай хариу арга хэмжээ авахад чиглүүлэх, сургах. Ажлын гүйцэтгэлийг хянаж, удирдах.
  • Уурхайн төслүүдэд (6 Сигма, Найдвартай байдал, Хөрөнгийн менежмент) мэдээллийн эх сурвалж болон техникийн мэргэжилтнээр ажиллах.
  • Зардлыг хянаж, УУХ-ын хэрэгцээ шаардлагуудыг зохицуулан зөрүүг тайлагнах.
  • УУХ-ын системүүдийг сайжруулах зөвлөгөө, санал гаргах.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн зэрэгтэй байх .
  • Уурхайн удирдлага хяналтын ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Microsoft Office (Word, Excel, Powerpoint) програм дээр ажилладаг ба Mine production Modular Dispatch болон Minecare систем дээр ажилладаг байх.
  • Англи болон Монгол хэлний ам, бичгийн чадвар сайтай байх.
  • Уул уурхайн салбарт 2-оос дээш жилийн ажлын туршлагатай байх.
  • Харилцааны болон төлөвлөлт гаргах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх.
  • Удирдах ажлын туршлагатай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.