Ажил мэргэжил

Уурхайн удирдлага, хяналтын инженер

Нээлтийн огноо: 2016-06-03
Хаалтын огноо: 2016-06-13
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Уурхайн удирдлага, хяналтын инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Уурхайн хяналт зохицуулалтын ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнах бөгөөд гүний уурхайн техникийн системийг байршуулах, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Тухайлбал, уурхайн хяналт диспетчерийн системд техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хяналт, зохицуулалтын системийн дэд бүтэц, техник хангамж, хяналтын системийг ханган нийлүүлэгч байгууллагуудтай ойр хамтран ажиллах шаардлагатай. Уурхайн хяналт, зохицуулалтын системийн үйл ажиллагааг нэвтрүүлж жигдрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар:

  • Системийн үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийг цуглуулах
  • Зохих нөөц бололцоонд тулгуурлан (үүнд: гадны ханган нийлүүлэгч, зөвлөхүүд, компаний засвар үйлчилгээний болон мэдээллийн технологийн баг зэрэг орно) хяналт, зохицуулалтын системийг өндөр үр дүнтэйгээр ажиллуулах.
  • Хяналт зохицуулалтын системийн эцсийн хэрэглэгчид, техникийн ажилтнууд, уурхайн хяналтын ажилтнуудад шаардлагатай үед сургалт явуулах, зааварчилгаа өгөх
  • Гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах замаар хуримтлуулсан мэдээллийг нягтлах, чанарыг шалгах. Үнэн зөв, баталгаатай мэдээллийн эх сурвалж нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргах явцад чухал ач холбогдолтой.
  • Уурхайн хяналт, зохицуулалтыг үр дүнтэй явуулах чиглэлээр журам, бичиг баримт боловсруулах
  • Гүний уурхайн байршлын тэмдэг тэмдэглэгээнд зохицуулалт хийх
  • Оюу Толгойн алба хэлтсүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Ажлын багуудын өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шаардлагатай мэдээлэл, системээр хангах.
  • Гүний уурхайн багуудын үйл ажиллагааг аюул осолгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болохуйц арга хэрэгслийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгойн дүрэм стандарт, технологийн нөөц боломжид тулгуурлан техникийн системийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Инженерчлэл болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Хяналтын өрөөнд(онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт)ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Уул уурхайн орчинд ажиллаж байсан бол сайн
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой
  • Уурхайн хяналтын систем болон бусад тулгамдсан асуудалд дүгнэлт хийж, учир шалтгааныг тодорхойлох чадвартай байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн удирдлага хяналтын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Уул уурхайн менежмент болон хяналтын систем дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, гэх мэт)дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.
  • Төслийн менежмент дээр ажиллах чадвартай бол сайн


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.