Ажил мэргэжил

Уурхайн хяналт, зохицуулалтын системийн, техникийн ажилтан

Нээлтийн огноо: 2016-06-03
Хаалтын огноо: 2016-06-13
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрвөн (4) Уурхайн хяналт, зохицуулалтын системийн, техникийн ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Уурхайн хяналт, зохицуулалтын ахлах инженерт ажлаа тайлагнах бөгөөд гүний уурхайн техникийн системийг байршуулах, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал уурхайн хяналт, диспетчерийн систем, тэдгээрийн техник хангамж, дэд бүтцийн үйл ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлнэ. Уурхайн хяналт, зохицуулалтын системийн үйл ажиллагааг нэвтрүүлж жигдрүүлхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар:

  • Уурхайн хяналт, зохицуулалтын систем-ийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад техникийн дэмжлэг үзүүлэх
  • Хяналт зохицуулалтын системийн эцсийн хэрэглэгчид, уурхайн хяналтын ажилтнуудад шаардлагатай үед сургалт явуулах, дадлагажуулах
  • Гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах замаар хуримтлуулсан мэдээллийг нягтлах, чанарыг шалгах. Үнэн зөв, баталгаатай мэдээллийн эх сурвалж нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
  • Гүний уурхайн байршлын тэмдэг тэмдэглэгээнд зохицуулалт хийх
  • Гүний уурхайн багуудын үйл ажиллагааг аюул осолгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болох арга хэрэгслийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой-н дүрэм стандарт, технологийн нөөц боломжид тулгуурлан техникийн системийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Инженерчлэл болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Хяналтын өрөөнд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт)ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Уул уурхайн орчинд ажиллаж байсан бол сайн
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн удирдлага хяналтын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Уул уурхайн менежмент болон хяналтын систем дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, гэх мэт)дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.