Ажил мэргэжил

Уурхайн хяналт, удирдлагын ​ахлах инженер

Нээлтийн огноо: 2017-09-12
Хаалтын огноо: 2017-09-22 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Бид Оюу Толгойн уурхайн талбарт 2 долоо хоног ажиллаж 1 долоо хоног амрах хуваарьтайгаар ажиллах Оюу Толгой Гүний уурхайн Төсөл-Уурхайн хяналт, удирдлагын хэлтэст харъяалагдах Уурхайн хяналт, удирдлагын ахлах инженер (1) ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Бид тэргүүлэх технологийг ашиглан өдөр бүр өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай удирдагчийг хайж байна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Уурхайн Хяналтын системд үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх Уурхайн Хяналт, Удирдлагын багийн дөрвөн (4) техникчийг удирдан ажиллах юм. Түүнчлэн Оюу Толгойн Гүний Уурхайн төсөлд тэргүүлэх Технологи нэвтрүүлэх төлөвлөгөөний цар хүрээ, загвар, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой. Том хэмжээний нарийн төвөгтэй уурхайн орчинд хэлтэсийн өмнөө тависан зорилго, төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого дүрэм журмын дагуу ажиллах үүрэгтэй.

Бидний Оюу Толгой Гүний уурхайн төсөлд хэрэгжүүлж буй тэргүүлэх технологи бол Монгол улсын уул уурхайн салбарт анхдагч бөгөөд уул уурхайн салбарын олон улсын тэргүүлэх туршлагын төлөөлөл юм.

Үүрэг хариуцлага

  • Үйл ажиллагааны
    • Уурхайн Хяналтын системийн үйл ажиллагааны бэлэн байдлыг дээд хэмжээнд байлгах. Энэхүү ажилтан нь ажлыг хуваарилахын зэрэгцээ гүйцэтгэх ажил үүрэгтэй.
    • Гүний Уурхайд тэргүүн Технологи нэвтрүүлэх санал мэдээлэл оруулж, зөвлөх
    • Төслийг аюулгүй, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд гүний уурхайн олборлолтын баг болон нийт төслийн багт шаардлагатай тэргүүлэх технологи, системийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах.
    • Нэгдүгээр эсвэл хоёрдугаар түвшинд шийдвэрлэгдээгүй асуудлыг тухайн ажилтан руу хүргэнэ. Энэ ажилтан нь нөөц болоцоог ашиглан асуудлыг шийдвэрлэнэ. Нөөц бололцоонд ханган нийлүүлэгчид, зөвлөгчид, дотоодын засвар үйлчилгээний баг болон ОТ-н Мэдээлэл Технологийн баг зэрэг багтана.
    • Уурхайн Хяналт, Удирдлагын системд бүртгэж буй мэдээллийн үнэн зөв байдлыг хангах. Үүнийг хэрэгжүүлсэнээр үйл ажиллагааг удирдаж, бизнесийн шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэх үнэн зөв, найдвартай мэдээллийг ОТ-д өгөх болно.
    • Уурхайн Хяналтын Өрөөний үйл ажиллагааг хянах, уурхайн хяналтын ажилтнууд шилдэг туршлагыг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавина.
    • Шаардлагатай тохиолдолд Уурхайн Хяналт, Удирдлагын инженер, техникч, уурхайн хяналтын ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөх.
  • Манлайлал
    • Багийн гишүүдэд чанартай, үр дүнтэй манлайлал, сургалт, зааварчилгаагаа өгөх.
    • Оюу Толгойн шаардлага ба ашиглаж буй тоног төхөөрөмжийг ойлгон Гүний Уурхайн төслийн технологийн ситемүүдийг, хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх.
    • Уурхайлалтын амжилттай үйл явцын хөдөлгөгч хүчин зүйлс болон түүнд Уурхайн Хяналт, Удирдлага ямар үүрэг гүйцэтгэдэг талаарх ойлголтыг бий болгох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх. Уул уурхайн салбар эсвэл бусад хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Өдөр тутмын уурхайн төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэхийн тулд ажлын байран дахь үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, хянах.
  • Төслийг аюулгүй, үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх туршлага.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгал орчны удирдлагад өндөр шаардлага тавьдаг .
  • Компьютерын өргөн хүрээний програм хангамжийг ашиглах туршлагатай.
  • Уул уурхайн салбарт ашиглагддаг технологи дээр ажиллах мэдлэгтэй, түүнийгээ аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн тусын тулд ашиглаж чаддаг байх.
  • Харилцан хамааралтай мэдээллийн сангийн талаар мэдлэгтэй (SQL)
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.