Ажил мэргэжил

Уурхайн хяналт, удирдлагын инженер /2/

Нээлтийн огноо: 2019-10-02
Хаалтын огноо: 2019-10-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл –Уурхайн хяналт зохицуулалтын хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Уурхайн хяналт, удирдлагын инженер ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн техникийн системийн үйл ажиллагаа, хуваарилалтыг дэмжиж ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байраар дамжуулан уурхайн хяналт удирдлагын систем, техник хангамж болон түүний дэд бүтцэд техникийн дэмжлэг үзүүлэх нийлүүлэгчдийг багтаасан уурхайн хяналт удирдлагын бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллахыг шаарддаг уурхайн хяналтын систем, үйл явц болон ажилтанд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Уурхайн Хяналт Удирдлагын соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь онцгой чухал юм.

Үүрэг даалгавар

  • Уурхайн хяналт удирдлагын эцсийн хэрэглэгч, техникч болон уурхайн хянагчдад шаардлагатай сургалт, зааврыг тогтмол өгөх.
  • Хэсгийн хэрэгцээ шаардлагыг таниж мэдэх зорилгоор Гүний уурхай болон Оюу Толгойн Хэлтсүүдтэй харилцан уялдаатай ажиллах. Өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс систем болон мэдээллийг нийтэд түгээх.
  • Олж авсан мэдээллийг хянаж, мэдээллийн чанарын аудитыг гүйцэтгэж цуглуулсан мэдээлэл холбогдолтой, хэрэгцээтэй, тодорхой эсэхийг тодорхойлох үүднээс гүний уурхайн бүх оролцогч талуудтай хамтран ажиллах. Тодорхой, баттай мэдээллийн эх үүсвэр нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
  • Уурхайн хяналт удирдлагын систем бүрэн ажиллагааг хангахад шаардагдах нөөцийг ашиглах. Нөөцөд гадаад борлуулагч болон зөвлөх, дотоод засвар үйлчилгээний баг болон ОТ МТ-н баг багтана.
  • Мастер лавлах мэдээллийг архивлаж хадгалах.
  • Уурхайн хяналт удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс дүрэм журам, баримт бичгийг бичиж боловсруулах.
  • Гүний уурхайн олборлолтын багаас төслийг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжих хэрэгслийг хэрэгжүүлж ашиглах.
  • Оюу Толгойн шаардлага болон ашиглаж буй технологийн ойлголт дээр суурилан техникийн системийг хэрэгжүүлж, түүнийг ашиглах.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хяналтын өрөөний орчинд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт) ажиллах туршлагатай байх (Уул уурхайн орчинд байвал давуу тал болно)
  • Уул уурхайн менежмент эсвэл хяналтын систем дээр (Pitram, Modular, Jigsaw, SCADA гэх мэт)  ажилласан туршлагатай байх
  • Мэдээллийн сангийн удирдлага эсвэл уул уурхайн техникийн системүүдийн (SQL, PI, MMRS гэх мэт)  талаар туршлагатай бол давуу тал болно.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах Гүнзгий түвшиний мэдлэгтэй байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыгбүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

    Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

    Монгол улс, Улаанбаатар 14240
    Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
    Моннис Цамхаг, 1 давхар

    Утас: +(976) - 7010-3604


    Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
    Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

    Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

    “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

    "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.