Ажил мэргэжил

Уурхайн хяналт, удирдлагын техникч (1)

Нээлтийн огноо: 2018-10-16
Хаалтын огноо: 2018-10-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн хяналт зохицуулалт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн хяналт, удирдлагын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь таньд өөрийн мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх, чадварлаг хамт олонтой багаар ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгоно.Ажлын байрны зорилго нь уурхайн хяналт, удирдлагын ахлах ажилтанд ажлаа тайлагнаж, гүний уурхайн техникийн системийн үйл ажиллагаа, хуваарилалтыг дэмжиж ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байраар дамжуулан уурхайн хяналт, удирдлагын систем, техник хангамж болон түүний дэд бүтцэд техникийн дэмжлэг үзүүлэх нийлүүлэгчдийг багтаасан уурхайн хяналт, удирдлагын бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллахыг шаарддаг уурхайн хяналтын систем, үйл явц болон ажилтанд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Мастер лавлах мэдээллийг архивлаж хадгалах.
  • Уурхайн хяналт, удирдлагын систем бүрэн ажиллагааг хангахад шаардагдах нөөцийг ашиглах. Нөөцөд гадаад борлуулагч болон зөвлөх, дотоод засвар үйлчилгээний баг болон ОТ МТ-н баг багтана.
  • Уурхайн хяналт, удирдлагын эцсийн хэрэглэгч, техникч болон уурхайн хянагчдад шаардлагатай сургалт, зааврыг тогтмол өгөх.
  • Олж авсан мэдээллийг хянаж, мэдээллийн чанарын аудитыг гүйцэтгэж цуглуулсан мэдээлэл холбогдолтой, хэрэгцээтэй, тодорхой эсэхийг тодорхойлох үүднээс гүний уурхайн бүх оролцогч талуудтай хамтран ажиллах. Тодорхой, баттай мэдээллийн эх үүсвэр нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
  • Гүний уурхайн байршлын тэмдэг тэмдэглэгээний зохицуулалтад дэмжлэг үзүүлэх.
  • Гүний уурхайн олборлолтын багаас төслийг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжих хэрэгслийг хэрэгжүүлж ашиглах.
  • Оюу Толгойн шаардлага болон ашиглаж буй технологийн ойлголт дээр суурилан техникийн системийг хэрэгжүүлж, түүнийг ашиглах.
  • Техник хангамжийн асуудлыг засах талаар ханган нийлүүлэгчидтэй харилцах.

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, Компьютер,Мэдээлэл технологи болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Хяналтын өрөөнд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт)ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. Уул уурхайн орчинд ажиллаж байсан бол сайн
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн удирдлага хяналтын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Уул уурхайн менежмент болон хяналтын систем дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Мэдээллийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, гэх мэт)дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.