Ажил мэргэжил

Уурхайн хяналт, шалгалтын ахлах инженер (1)

Нээлтийн огноо: 2017-07-06
Хаалтын огноо: 2017-07-21 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Уурхайн зохицуулалт, хяналтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллан нэг 1) Уурхайн хяналт, шалгалтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн хяналтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино. Дөрвөн хүнтэй уурхайн хяналт шалгалтын техникын багийг удирдан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагаа
    • Уурхайн мониторинг, хяналтын (УМХ) системийн өндөр хүртээмжтэй ажиллагаа, хэрэглээний бэлэн байдлыг хариуцаж ажиллах. Үүнд бусдад ажил даалгах болон өөрөө бие даан гүйцэтгэх ажлууд орно;
    • Гарсан асуудлыг эхний болоод удаах төвшинд шийдвэрлэж чадаагүй бол энэхүү албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ. Энэхүү албан тушаалтан нь зохих нөөцийг ашиглан тухайн асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй;
    • Уурхайн хяналтын ажилтан, УМХ-ын техникчдийн үйл ажиллагааг ажиглах, оруулсан мэдээллийг хянах, мэдээллийн чанарын аудит хийх зэргээр УМХ-ын системийн өгөгдөл мэдээллийн тайланг үнэн зөв, нэгэн жигд гаргахад анхаарах;
    • Уурхайн хяналтын өрөөний үйл ажиллагааг удирдан хянах, уурхайн хяналтын ажилтнууд тэргүүн туршлагыг ашиглаж ажлаа явуулахад анхаарах;
    • УМХ-ын инженер, техникч, уурхайн хяналтын ажилтнуудад шаардлагатай үед сургалт явуулах, дагалдуулан сургах;
    • Гүний уурхайн баг болон тус төслийн удирдлагын баг хамт олонд төслөө аюулгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэрэгслийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх;
  • Манлайлал
    • Багийн гишүүдийг үр дүнтэй, бат тууштай удирдан манлайлах чадвартай байх;
    • Оюу толгойд тавигддаг шаардлагууд, бэлэн байгаа технологийн талаарх ойлголтдоо тулгуурлан технологийн системүүдийг анхааралдаа авч дэмжих, хэрэгжүүлэх;
    • Уурхайн үйл ажиллагааг амжилттай явуулахад хөтлөх бизнесийн хүчин зүйлс болон УМХ нь тухайн амжилтанд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар ойлголтыг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Уурхайн хяналт, шалгалтын супервайзорууд нь системийн зохих удирдлагыг ашиглан өдөр тутмын уурхайн төлөвлөгөөг биелүүлэхэд хариуцсан хэсгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах;
  • Зардлыг хянах, уурхайн зохицуулалт, хяналтын төсвийг удирдан зохицуулах, зөрүүг тайлагнах;
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны өндөр түвшний стандартын дэмжих;
  • Компьютерийн олон төрлийн програм дээр ажиллаж байсан туршлагатай
  • Хурдан хугацаанд суралцаж шинэ програм хангамжийг ашиглах чадвартай байх
  • SQL дата бааз дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Microsoft Server Operating Systems-ийн талаар мэдлэг туршлагатай;
  • Мэдээллийн сүлжээний архитектор болон түүний агуулгын талаар цэгцтэй ойлголттой байх (TCP/IP, Wireless LAN, Ethernet);
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.