Ажил мэргэжил

Уурхайн үйл ажиллагааны ахлагч (3)

Нээлтийн огноо: 2017-06-07
Хаалтын огноо: 2017-06-20 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн зохицуулалт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 7 хоног амрах хуваарьтайгаар ажилалх гурав (3) Уурхайн үйл ажиллагааны ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэнд ажлаа тайлагнан ажиллах Уурхайн үйл ажиллагааны ахлагч нь төслийн хэмжээгээр газрын гүнд явагдаж буй өдөр тутмын ажлын төлөвлөгөөг гаргах, хянах үүрэгтэй. ОТ Гүний уурхайн Өдөр тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөөг аюулгүй, хуваарьт нийсэн, үр дүнтэй байх нөхцлийг хангаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Үүрэг хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэж буй бүх ажлыг аюулгүй ажиллагааны хууль тогтоомж болон ЭМААБО-н стандартад бүрэн нийцсэн эсэхийг хангахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг түгээхэд дэмжлэг үзүүлэх;
  • Гүний уурхайн бүх үйл ажиллагааны үед аюулгүй ажиллагааны стандарт, үйл явц болон дүрэм журмыг баримталж байгаа эсэхийг хянах;
  • Бүх багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангаж мөн эрсдэлийг тодорхойлж, бууруулж, зохицуулсан эсэхийг хянах;
  • Гүний уурхайд ашиглагдаж буй тэргүүлэх туршлагыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны байнгын сайжруулалт болон шилдэг туршлагын соёлыг түгээх;
  • Онцгой байдлын үед болон осол зөрчлийн үед уурхайн хяналтын өрөө эсвэл гүний уурхайн үйл ажиллагааг удирдах;

Үйл ажиллагаа

  • Гүний уурхайгаас уурхайн хяналтын өрөө хооронд ажлын байраа сэлгэн ажиллаж өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх;
  • “Төсөлд хамгийн ашигтай" ил тод байдлаар хамтын хэрэглээний нөөцийг хуваарилах зэрэг төлөвлөгдөөгүй үйл ажиллагаанд авах арга хэмжээг удирдан зохицуулах;
  • Сонгосон чиглэл эсвэл шийдвэр нь ”Төсөлд хамгийн ашигтай” нөхцөлийг харгалзан багуудын хооронд үүссэн маргааныг үр дүнтэйгээр зохицуулах;
  • Уурхайчид болон шууд удирдлагад нь хамаардаггүй бусад удирдах ажилтнуудад сургалт явуулах, дадлагажуулах;
  • Төлөвлөгөөг гүйцэтгэхдээ хүмүүс болон тоног төхөөрөмжийг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэйгээр удирдан зохицуулах;
  • Онцгой байдлын үед уурхайн хяналтын өрөөний тоног төхөөрөмж болон ажилтнуудад дэмжлэг үзүүлэх, тэднийг удирдах;
  • Цуглуулж буй мэдээлэл нь хамааралтай, хэрэгцээтэй, үнэн зөв эсэхийг шалгах тал дээр гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах, ажилтнууд өөрт олгогдсон систем, процесийг бүрэн ашиглахад нь урам зориг өгөх;
  • Гүний уурхайн багаас төслийг аюулгүй, үр ашигтай, хуваарийн дагуу хэрэгжүүлэхийн тулд ашиглаж буй MOS (Үйл ажиллагааны менежментийн систем)-н үйл явц болон системийн хэрэглээнд дэмжлэг үзүүлж, бүрэн дүүрэн манлайлан эзэмших;

Манлайлал

  • Удирдан чиглүүлэх эсвэл харьцуулах арга замаар багуудад нөлөөлж нийтлэг зорилтонд идэвхтэй, үр дүнтэйгээр хүрэх зорилгын дагуу багуудыг удирдах чадвартай;
  • Хяналтын өрөөнд ажиллахын зэрэгцээ уурхайн хяналтын өрөөний ажилчдад хяналт тавих;
  • Оюу толгойн гүний уурхайн төслийн хэлтсүүдийн үндсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны ажилчдын хооронд ажлын үр дүнтэй харилцаа холбоо үүсгэж ажиллах;
  • Хяналтын өрөөний багт идэвхтэй, үр дүнтэй дэмжлэг үзүүлэх;
  • Өргөн хүрээнд Үйл ажиллагааны менежментийн системийг үр дүнтэй, тогтвортой байдлаар хэрэгжүүлж, батлахад багийг дэмжих тасралтгүй сайжруулалтын соёлыг түгээх;
  • Хуваарь зохих журмын дагуу хэрэгжиж байгааг хянах үүднээс гүний уурхайн төслийн хүрээнд үйл ажиллагааны дүрэм журмыг манлайлан хэрэгжүүлэх;
  • Нарийвчилсан чиглэл хүлээлгүйгээр даалгаврыг өөрөө эхлүүлж, хэрэгжүүлэх чадвартай;
  • Хурдан суралцаж, төсөлд хамгийн ашигтай байх үр дүнд хүрэх хэрэгцээнд үндэслэн даалгавраа ангилж чаддаг байх;
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай тогтвортой, үр дүнтэй харилцаа хөгжүүлж хадгалах;
  • Ямар ч үед төсөлд хамгийн ашигтай байх шаардлага, дэс дарааллыг хангах байдлаар богино хугацаат ажлын эрэмбэ, нөөцтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэхдээ оролцогч талуудтай хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • 6-аас доошгүй жил уурхайн үйл ажиллагааны чиглэлээр ажилласан, ахлах ажилтны түвшинд 3-аас доошгүй жил үйл ажиллагааны баг ахлан туршлага хуримтлуулсан байх;
  • Хүдрийг блоклон олборлох гэх мэт гүний уурхайн олборлолтын арга техникийн тал дээр туршлагатай бол сайн;
  • Уурхайн хяналт, удирдлага болон бусад төрлийн хяналтын өрөөны систем, тоног төхөөрөмжийн талаар туршлагатай бол сайн;
  • Харилцааны ур чадвар сайтай, өмнө нь гэрээт компанийн ажилтнуудтай ажиллаж байсан туршлагатай;
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай;
  • Компьютер, өргөн хэрэглээний оффисийн болон уурхайн төлөвлөлтийн програм дээр ажилладаг байх;
  • Уурхайн инженер эсвэл уурхайн холбогдох бусад чиглэлээр боловсрол эзэмшсэн бол давуу талтай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.