Ажил мэргэжил

Уурхайн үндсэн машин механизм/Хүнд машин механизмын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2018-02-07
Хаалтын огноо: 2018-02-14 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Үйл ажиллгааны хэлтэсд нэг ( 1) Уурхайн үндсэн машин механизм/Хүнд машин механизмын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь Оюу толгой уурхайн талбайд ажиллаж, ээлжийн амралтын хугацаанд буцах нөхцөлтэй ажиллана.

Ил уурхайн засвар үйлчилгээний менежерт ажлаа тайлагнах энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Уурхайн үндсэн машин механизм/Хүнд машин механизмын хөдлөх бүрэлдэхүүнийг бэлэн байлгахад шаардлагатай бүх засвар үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулах юм.

Уурхайн үндсэн машин механизм/Хүнд машин механизмын ахлах мэргэжилтэн нь Ил уурхайн машин механизмын хөдлөх бүрэлдэхүүний засварын газарт хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны өдөр тутмын удирдлага, хяналт, гүйцэтгэлийг хариуцна.

Үүрэг даалгавар

Үйл ажиллагаа

  • Аюулгүй ажиллагаа, машин механизмын бэлэн байдал, найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээний зардал, гүйцэтгэлийн удирдлагад голчлон анхаардаг, мөн засвар үйлчилгээ болон бусад ажлын багуудын хоорондын багаар ажиллах уур амьсгалыг дэмждэг тогтолцоог бий болгох.
  • Гэрээт засвар үйлчилгээ болон том, жижиг төслүүдийг хянах, удирдах.
  • Хариуцсан салбарынхаа зорилго, зорилт, ГҮҮ, жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулах.
  • Машин механизмын бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангахын тулд хариуцсан хэсгийнхээ бизнесийн зорилтыг тодорхойлох, засвар үйлчилгээний үйл явц, аргазүй, технологийн хэрэглээг оновчлох.
  • Засвар үйлчилгээний тогтсон үйл явцыг баримтлах, засвар үйлчилгээний үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх, ажлын багууд болон машин механизмын удирдлагыг зохицуулах ажлыг хариуцах.
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөө, хуваарийг үйл ажиллагааны зорилго, зорилтод нийцүүлэх.

Аюулгүй ажиллагаа

  • Аюулгүй ажиллагааг эн тэргүүнд тавьж, засгийн газрын дүрэм журам болон Оюу толгойн ЭМААБОЧ-ын холбогдох бүх тодорхойлолт, стандартад нийцүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах.
  • Засгийн газрын дүрэм журам болон Оюу толгойн ЭМААБОЧ-ын тодорхойлолт, стандартуудад нийцсэн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны туршлага, тогтолцоо, үйл явцыг хэрэгжүүлэх.
  • Ноцтой эрсдэлийн удирдлагыг санаачлагатайгаар хэрэгжүүлэхийг багийн нийт гишүүдэд идэвхтэй уриалж, дэмжих.

Манлайлал

  • Аюулгүй ажиллагаа, хувь хүний оролцоо, хариуцлагыг хөхиүлэн дэмжих.
  • Манлайлах, сургаж дадлагажуулах, хамтран ажиллах орчныг бий болгох, хариуцсан ажилтнууддаа урам зориг өгөх, янз бүрийн ажлын багуудтай хамтран ажиллах.
  • Төлөвлөгөөт болон хуваарьт засвар үйлчилгээ, ажлын гүйцэтгэлээр тооцох засвар үйлчилгээний талаар ойлгомжтой зааварчилгаа, үүргийг засвар үйлчилгээний ажлын багуудад өгөх.
  • Хариуцсан хэсэгтээ болон бусад ажлын багуудын хооронд нээлттэй харилцааг дэмжих.
  • Машин механизмын арчилгаа, тордолгоо, ажиллагааг гардан хариуцах соёлыг төлөвшүүлэх.
  • Засвар үйлчилгээний ажилтнууд, ахлах мэргэжилтнүүд, менежерүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах.

Тавигдах шаардлага

  • Томоохон хөдлөх бүрэлдэхүүнийг хариуцан, хүнд машин механизмын засвар үйлчилгээний ажлыг хийж байсан туршлага, мэргэжлийн зэрэгтэй байх.
  • 10-аас дээш жил хариуцлагатай ажиллан, мэргэжлээрээ ахиж дэвшсэн байх.
  • Дараах арга техникийг эзэмшсэн, хэрэглэдэг байх. Үүнд:
    • Бизнесийн сайжруулалтын арга техникүүдийг (Lean/Six Sigma, 5S гэх мэт) эзэмшсэн байвал давуу тал болно
    • Гэмтлийг илрүүлэх/арилгах системтэй арга барил (Эвдрэл гэмтлийн үндсэн шалтгааны дүн шинжилгээ гэх мэт) эзэмшсэн байвал сайн
    • Нөхцөл байдалд тулгуурласан/урьдчилан сэргийлэх/эрчимтэй засвар үйлчилгээний арга техникийн туршлагатай байх
  • Стратеги тогтоох, урьдчилан таамаглах, задлан шинжилгээ хийх ур чадвартай байх
  • Идэвхтэй засвар үйлчилгээний ойлголтыг ашиглах, нэвтрүүлэх талаар мэддэг байх.
  • Байгууллагын болон багийн манлайллын ур чадвартай байх.
  • Харилцаа тогтоох болон хүнтэй харилцах ур чадварай байх.
  • Ажлын ёс зүй сайтай, урам зоригтой байх.
  • Ажлын хэрэгцээний текст боловсруулах болон хүснэгтэн тооцоолол хийх програмыг эзэмшсэн байх.
  • Six Sigma, Lean арга зүй, Рио Тинтогийн Хөрөнгийн удирдлагын гарын авлага, Оюу Толгойн гарын авлага зэрэг байнгын сайжруулалтын хэрэгслүүдийг мэддэг, хэрэглэдэг байх.
  • Ил уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээний арвин мэдлэг, туршлагатай байх.
  • Англи, Монгол хэлний (бичгийн болон ярианы) чадвар сайтай байх.
  • Асуудлыг хамтран шийдвэрлэх, байнга сайжруулах, тогтвортой хэрэгжүүлэх ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/Career хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.