Ажил мэргэжил

Хайгуулын ахлах геологич (1)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-28 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Техник ба Судалгаа - Уурхайн болон Нөөцийн Стратеги Төлөвлөлт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хайгуулын ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геологийн чиглэлийн үйл ажиллагаануудад дэмжлэг болон үйлчилгээ үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино. Энэ ажлын байр нь Оюу Толгойн болон хамтарсан лицензийн талбайнуудад явуулах геологи хайгуулын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, баримтжуулах, мөн хайгуулын ажлыг гүйцэтгэж буй геологичид болон техник геологичидийг удирдан чиглүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Энэхүү ажлын байр нь хайгуулын ажлуудыг, үүнд хайгуулын төлөвлөлт, хайгуулын ажлыг болон ажлыг гүйцэтгэгч ажилтануудыг удирдан зохион байгуулах зэрэг, төлөвлөх болон гүйцэтгэхэд голлох үүрэгтэйгээр оролцоно. Мөн хайгуулын ажлыг баримтжуулж Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэнэ.
  • Геологийн зураглал болон дээжлэлтийг чанартай гүйцэтгэх ажлыг удирдан чиглүүлэх, хийлгэх, эндээс цугларсан мэдээллийг шаардлагатай геологийн мэдээллийн удирдлагын системтэй уялдуулах.
  • Хайгуулын өрмийн хөтөлбөрүүдийг төлөвлөж гүйцэтгүүлэх. Урт хугацааны өрөмдлөгийн стратеги төлөвлөлтөд оролцож үнэлэлт өгөх.
  • Дээжлэлттэй холбоотой чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх, тайлан бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Геологийн ажилчид, сонгогдсон гэрээт ажилчид болон үйлчилгээ үзүүлэгч ажилтануудыг анхан шатны удирдлагаар хангах, тэдгээрийн гэрээнд заагдсан гүйцэтгэлийг компанийн стандартуудтай уялдуулж хянах.
  • Хайгуулын геологийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх. Үүнд:
    • Залуу геологичидийг сургах, чиглүүлэх
    • Геологийн зураглал болон дээжлэлт
    • Чанарын хяналтын тэргүүн туршлагыг хэрэгжүүлэх
    • Өндөр эрсдэл бүхий газруудыг олж тогтоох, тэдгээр эрдслийг арилгах арга замыг тодорхойлоход туслалцаа үзүүлэх
  • Өрмийн дээжний бичиглэл хийж буй геологичид болон техник геологичидийг чанартай геологийн бичиглэлийг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд нь удирдлага, чиглэлээр хангах. Гүйцэтгэлд дараах зүйлс орно гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй: геологи болон геотехникийн бичиглэл, өрмийн дээж бэлтгэл, өрмийн цооногийн геологийн бичиглэл дээр тулгуурласан анхан шатны геологийн тайлалт, мөн геологийн бичиглэлтэй холбоотой чанарын хяналт тавих.
  • Сонгогдсон гэрээт ажилчид болон үйлчилгээ үзүүлэгч ажилтануудыг анхан шатны удирдлагаар хангах, тэдгээрийн гэрээнд заагдсан гүйцэтгэлийг компанийн стандартуудтай уялдуулж хянах.
  • Ажлын стандарт туршлагуудыг ашиглан өрмийн багийн гишүүдийг удирдлагаар хангах зэргээр Гэрээний Удирдлагын үйл ажиллагаанд оролцох. Аливаа доголдлыг мэдээлж шаардлагатай арга хэмжээг санал болгох.
  • Хайгуулын геологийн өгөгдөл болон баримт бичгүүдийг зөв зүйтэй зохион байгуулах, мөн хамгийн сүүлийн шинэчлэгдсэн бүрэн хувилбарыг найдвартай, хэрэглэх боломжтойгоор хадгалах талаар арга зүйн мэдлэгтэй болох.

Тавигдах шаардлага

  • Геологи, Геологийн инженерчлэл мэргэжилээр бакалаврын зэрэгтэй байх
  • Уул уурхайн салбарт 10-с дээш жил ажилласан;
  • Геологийн програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай байх
  • Монгол улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.