Хамтын ажиллагаа, Санхүүжилт

Хамтын ажиллагааны төсөл санхүүжилт

Хамтран ажиллах, санхүүжилт хүсэх өргөдөл гаргах тухай

“Оюу толгой” компани “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын харааныхаа хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилт тавин ажилладаг. Энэхүү зорилтынхоо хүрээнд байгаль орчныг хамгаалах, боловсрол, ур чадвар, аюулгүй ажиллагааг сайжруулах, олон талт оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг бөгөөд нийгэм эдийн засагт тогтвортой, урт удаан хугацаанд үр өгөөжөө өгч, бодитой үр дүнд хүрэхэд нь хамтарч ажилладаг юм.

Нэмэлт мэдээллийг “Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Рэнчинпагматай (976)-11-331880 (Дотуур дугаар 3921) утсаар холбогдож, тодруулах боломжтой.