EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Ханбогд суманд дахь метал хийцийн үйлдвэрлэл болон гагнуурын үйлчилгээ

Тендерийн дугаар: WS1557606920
Нээх огноо: 2018-12-03 16:53
Хаах огноо: 2018-12-28 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
Баримт бичиг:
Татах

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ханбогд суманд дахь метал хийц үйлдвэрлэл болон гагнуурын үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Оюу Толгойн Уурхай болон Баяжуулах үйлдвэрт шаардлагатай дараах төрлийн үйлчилгээ метал хийцийг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй: Үүнд:

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Батлагаажсан Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

- Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай сэлбэг хэрэгслийг чанарын шаардлагад нийцүүлэн Ханбогд суманд үйлдвэрлэх болон үйлчилгээг үзүүлэх өөрийн чадамж, хүн хүчний чадлын талаар мэдээлэл ирүүлэх
  • Ижил төстэй ажил хийж гүйцтэгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох лиценз болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Доорхи агуулга бүхий хамгийн ихдээ 3 хуудасанд багтсан бизнес төлөвлөгөө:
    • Төслийн хэрэгжүүлэх тооцоолсан хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тооцоолсан хэмжээ,
    • Санал болгож буй түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрлэл явуулах байрны байршил болон хэмжээ,
    • Бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөгөө,
    • Нэгжийн үнэ, ойролцоогоор

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Холбогдох мэдээллийн уулзалтыг доорхи хуваарийн дагуу зохион байгуулна. Бид сонирхсон аж ахуйн нэгж хувь хүмүүсийг ирж оролцохыг урьж байна. Мэдээллийн уулзалтад suppliersessions@ot.mn цахим хаягаар холбогдож бүртгүүлнэ үү..

  • Уулзалтын хөтөлбөрийг зөвхөн бүртгэл хийгдсэн хүмүүс рүү suppliersessions@ot.mn цахим хаягаар илгээнэ.
  • Нэг компани дээр хамгийн ихдээ 2 хүнийг уулзалтад бүртгэнэ

Хаана

Хэзээ

Мэдээллийн уузалтад бүртгэж дуусах хугацаа

Бүртгэл хийх цахим хаяг

Улаанбаатар хот, Моннис Цамхаг, Оюу Толгой ХХК-н Оффис

2018 оны 12 дугаар сарын 19

2018 оны 12 дугаар сарын 14

suppliersessions@ot.mn

Өмнөговь аймаг, Ханбогд суман дахь, "Оюу толгой" ХХК-ийн Оффис

2018 оны 12 дугаар сарын 24

2018 оны 12 дугаар сарын 21

suppliersessions@ot.mn

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн WS1557606920- “Ханбогд суманд дахь метал хийц үйлдвэрлэл болон гагнуурын үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 12 -р сарын 28 - ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.