Худалдан авалт

Ханбумбат нисэх буудлыг байнгын цахилгаанаар хангах эх үүсвэр суурилуулах үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай (энд дурьдсанаар хязгаарлагдахгүй):

  • Нисэх онгоцны буудлын байгууламжийн цахилгааны найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор одоо байгаа ОТ ус хангамжын 35кВ ЦДАШ–аас Ханбумбат нисэх онгоцны буудал руу салбарлаж 35кВ ЦДАШ барьж байгуулах замаар байнгын цахилгааны эх үүсвэрт холбох ба энэхүү ажил нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
    • Ажлын хамрах хүрээ, үнэлгээ, зөвлөмж
    • Инженер геологийн болон байр зүйн судалгааг багтаасан суурь/эскиз зураг төсөл боловсруулалт
    • Экспертизээр батлуулсан нарийвчилсан зураг төсөл
    • Төсөлд шаардлагатай төрийн байгууллагаас авах зөвшөөрлүүд
    • Ажлын зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөх
    • Барилга угсралтын ажил, ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх
  • Нарийвчилсан ажлууд нь:
    • ОТ ус хангамжын 35кВ ЦДАШ–ын анкер тулгуураас салбарласан 4,7км 35кВ ЦДАШ шинээр барих ба шинэ ЦДАШ-ын төгсгөлд 35кВ-ын хуурай салгуурь, гал хамгаалагч, цэнэг шавхагчаар тоноглосон портал босгох;
    • Шинэ 35кВ порталаас 35кВ-ын XLPE хуягласан 1.5 км урт хүчний кабелийг шинэ 35/0,4кВ 1000кВА дэд станц хүртэл газар доогуур татах;
    • 35/0,4кВ 1000кВА дэд станцыг шинээр суурилуулах ба энэхүү дэд станцыг 0,4кВ гадна суурилуулах зориулалттай цахилгааны өрөө (E-Room) рүү холбох;
    • 0,4кВ гадна суурилуулах зориулалттай цахилгааны өрөө (E-Room)-г шинээр суурилуулах;
    • Нисэх буудлын холбоо мэдээллийн сүлжээг сайжруулах OPGW маягийн шилэн кабель бүхий аянгын троссыг шинэ 35 кВ-ын ЦДАШ дээр, шинэ 35кВ ЦДАШ-ын төгсгөлөөс Нисэх буудлын холбооны өрөө хүртэл газар доорх шилэн кабелийг татах;

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • - Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар)
  • Ажиллах хүчний танилцуулга/ гол ажилтны товч намтар

http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoiОролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

RFxBox@ot.mn хаяг руу “WS1265119395 Ханбумбат нисэх буудалыг байнгын

2018 оны 3-р сарын 21-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР