Худалдан авалт

Ханбумбат нисэх онгоцны буудалд Нисэх онгоцны аврах болон гал унтраах баг ажиллуулах үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай аж ахуйн нэгжүүдийг “Ханбумбат нисэх онгоцны буудалд нисэх онгоцны аврах болон гал унтраах баг ажиллуулах үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Монгол Улсын хууль тогтоомж, “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын дүрмийн дагуу нисэх буудлын аврах, гал унтраах баг ажиллуулах.

Үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах журмууд:

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын зохицуулалт
  • Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ‘Нисэх буудлын үйлчилгээний гарын авлага 1-р хэсэг - Аврах болон гал унтраах
  • Үндэсний галын хамгаалалтын холбоо – 403 - Нисэх буудал, Гал түймэртэй тэмцэх үйлчилгээний стандарт

Шаардагдах ажиллах хүч:

  • Өдөр, шөнийн ээлжинд нисэх онгоцны аврах болон гал унтраах 3 баг, 14/7 ээлжээр ажиллах
  • Нэг ээлжинд 9 хүн ажиллана.

• 1 - Багийн ахлагч
• 2 - Жолооч гал сөнөөгч-аврагч
• 6 - Нисэх онгоцны аврагч-гал сөнөөгч

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн багадаа доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Компанийн дүрэм (хуулбар)
  • НӨАТ –ын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахууль , сонирхолын зөрчил, шударгаар хөдөлмөрлөх, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад агуулгыг багтаасан байна.] (хуулбар)
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн аудитын тайлан (хуулбар)
  • Компанийн товч танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн танилцуулга
  • Гүйцэтгэх багийн бүтэц / танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчний мэдээлэл

Ажилын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1445562393 Ханбумбат нисэх онгоцны буудал-д нисэх онгоцны аврах болон гал унтраах баг ажиллуулах үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 9-р сарын 14-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР