Худалдан авалт

Ханбумбат нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, менежментийн үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Ханбумбат нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, менежментийн үйлчилгээ”-г ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Монгол Улсын иргэний нисэхийн багц дүрмийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иргэний нисэхийн үйлчилгээг жишиг стандартын дагуу үзүүлэх, иргэний нисэхийн багц дүрмийн хэрэгжилтийг хангах, нисэх буудлын үйл ажиллагааг иргэний нисэхийн бодлого зохицуулалтын дагуу хэрэгжүүлэх;
  • Агаарын тээврийн үйлчилгээг зохицуулах, хөгжлийг сайжруулах;
  • Шаардлагатай бүхий л үйлчилгээ, үйл явц болон тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, аттестатчлал, зөвшөөрөл зохицуулалтыг хариуцах;
  • Нисэх буудал болон аэродромын өдөр тутмын үйл ажиллагаа, хамгаалагдсан бүс болон нийтийн эзэмшлийн бүс дэх бүхий л үйл ажиллагааг болон зорчигч бүртгэлийн үйл явцын зохицуулалтыг гүйцэтгэж, аюулгүй ажиллагааг хангах;
  • Газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг гүйцэтгэх;
  • Нислэгийн мэдээллийн бүсийн агаарын тээврийн хяналтын үйлчилгээгээр хангах;
  • Аюулгүй байдлын алба;
  • Нисэх буудлын гэнэтийн ослын төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хөтөлбөрүүдийн нэгдмэл байдлыг хангаж орчин үед мөрдөгдөж буй олон улсын болон Монгол Улсын иргэний нисэхийн стандартыг мөрдлөг болгох;
  • Аэродромын зурвас, явгалах зам, агаарын хөлгийн зогсоолын талбай перрон, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн далд зогсоол болон авран хамгаалах гал унтраах байгууламж, агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг зэрэг байгууламжийн засвар үйлчилгээ, арчлалтыг гүйцэтгэх;
  • Бусад

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийг доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Компанийн товч танилцуулга
  • Компанийн өмчлөл/хувьцаа эзэмшлийн талаархи мэдээлэл
  • Компанийн чартер
  • Удирдлагын багийн бүтэц / танилцуулга
  • Байгууллагын бүтэц & нийт ажиллах хүч

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол нэмэлт материал гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан Тусгай зөвшөөрлүүд, гэрчилгээ

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 4-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс 2-3 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улааныаатар хот

2019 оны 4-р сарын10

2019 оны 4-р сарын09

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР