Бидний тухай

Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2018


“Оюу толгой” ХХК нь “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” арга хэмжээг анх удаа 2018 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монгол улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарт оруулж буй “Оюу толгой” компанийн хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах суурь шаардлагууд буюу аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах зорилготой юм.

Үзэсгэлэнгээр Оюу толгой компанитай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүд бизнесийн харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаар чухал ач холбогдолтой.