Ажил мэргэжил

Харилцаа холбооны ахлах ажилтан /1/

Нээлтийн огноо: 2017-04-24
Хаалтын огноо: 2017-05-08 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Харилцаа холбооны ахлах ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь "Харилцаа холбооны инженер"-үүдийн өдөр тутмын ажилыг ахлах болон асуудал шийдвэрлэх дэмжлэг үзүүлэх замаар Гүний уурхайн Мэдээллийн сүлжээ / Радио холбооны системийн дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангахад чиглэнэ. Хэрэглээнд нэвтрээд буй үйлчилгээний сайжруулалт, түүний үр ашигтай ашиглалт болон оновчтой тохируулга зэрэг дээр санаачлага гарган ажиллах нь мөн өндөр ач холбогдолтой болно. Мөн урт хугацааны төлөвлөлт, стратегийг хариуцах бөгөөд, шинэ суурилуулалт болон хэрэгжүүлэлт зэрэг нь холбогдох стандартуудын дагуу гүйцэтгэгдэж буйг нягтлан ажиллана. Аюулгүй ажиллагааны манлайлал, Ноцтой Эрсдэлийн Удирдлагын хэрэгжилт, үлгэр жишээч байх нь энэхүү ажилын байрны онцгой ач холбогдол бүхий хэсэг юм.

Үүрэг даалгавар

  • Харилцаа холбооны инженерүүдийг ахлах болон удирдан ажиллана
  • Гүний уурхайн Харилцаа Холбооны багийг ахлан ажиллаж, гүний уурхай дахь холбооны системүүд болон Дата/Радио сүлжээний дэд бүтцийн өдөр тутмын тогтвортой ажиллагааг хангах
  • Гүний уурхайн төсөлтэй холбогдолтой сүлжээ буюу Cisco LAN сүлжээ, Шилэн Кабелийн сүлжээ, WiFi сүлжээ, утасгүй линк (PTP, PMP) -ийг хэвийн ажиллагааг хариуцана
  • Гүний уурхайн радио холбоо болон Дата сүлжээний дэд бүтцийг удирдах, болон өргөтгөлийн ажилыг хариуцна
  • Харилцаа Холбооны Инженерүүд LAN сүлжээ (Cisco and Hirschman switches, UPS, Rack, Fiber Opctic links, FDF distribution), Радио систем, утасгүй цэгээс цэгт холболтууд, 802,11 WiFI сүлжээнүүд болон бусад утасгүй холболтуудын тогтвортой ажиллагааг хангах болон засвар үйлчилгээг гүйцэтгэхэд 2-р түвшиний техникийн тусламж үзүүлэх, тэдгээрийн хэвийн ажиллагаа болон гүйцэтгэл нь хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагад нийцэж буйг хариуцан ажиллана
  • Уурхайн үйл ажиллагаанд онц ач холбогдол бүхий системүүд дээр хийгдэж буй өөрчлөлтүүд нь зохих стандарт болон өөрчлөлтийн менежмэнт процессийн дагуу явагдаж буйг бататгах үүрэг хүлээх
  • Мэдээллийн системийн хөрөнгийг санаатай болон санамсаргүй өөрчлөлт, халдлагаас хамгаалахын тулд шаардлагатай хяналт болон үе шаттай үйл ажиллагааны дарааллыг хэрэгжүүлэх
  • МТ -ийн Сүлжээ, Радио холбооны дэд бүтэцийг уурхайн бүтээн байгуулалтын ажиллагаа болон олборлолтын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихэд үр ашигтайгаар хэрэглэгдэхэд үүрэг хүлээх
  • Гүний уурхайд хэрэглэгдэх бүх холбооны системүүд дээр зохион байгуулалттай төлөвлөгөөт засвар үйлчилгээг гүйцэтгэх, жишээлбэл: сигналын түвшин ба хамрах хүрээ нь оновтой байлгахын тулд радио сигналын чанарын үзлэг шалгалтыг хийх үүрэг хүлээх
  • Дээрх дэд бүтэцийн хүрээнд томхон хэмжээний асуудал үүссэн үед Харилцаа Холбооны инженерүүдэд туслалцаа үзүүлэх мөн нийт багийн техникийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд өөрөөрөө сурахад нь туслах
  • Гүний уурхайн холбооны системүүд дээр үүсэх физик болон программын түвшиний гэмтэл асуудалыг шийдвэрлэх талаар гэрээлэгч байгуулалгуудтай харилцан ажиллах. Газар чичирхийллийн хяналтын систем, хүн ба техникийн хөдөлгөөнт байршил тогтоох систем, тэдгээрийн мөргөлдөөнөөс сэргийлэх гэх мэт системүүдэд техникийн дэмжлэг хангах
  • Хариуцан ажиллах системүүдээ байнгын сайжруулалт хийх судалгааг хийх, сайжруулах боломжуудыг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 6-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Англи хэлний гүнзгий түвшин мэдлэгтэй байх (аман болон бичгийн).
  • Удирдах түвшиний ажил хийж байсан туршлагатай байх
  • Утасгүй сүлжээ, радио холбоо, аналог болон тоон радио (Motorola, Becker Varis, Kenwood гэх мэт) ялгаатай холбооны техникүүдийн талаар өндөр мэдлэг ур чадвартай байх
  • Монгол улсын ХХЗХ –ноос гаргасан радио давтамж ашиглалтын тухай тогтоомж, журмууд түүнчлэн МТ-ийн сүлжээ ба радио холбооны талаарх бусад стандартчлалуудын талаар сайтар мэдлэгтэй байх
  • LAN болон утасгүй сүлжээ, радио холбоо, түүнчлэн шилэн кабелийн сүлжээтэй холбоотой IEEE стандартуудын талаар сайн мэдлэгтэй байх
  • Радио давтамжид суурилсан радио холбоо болон утасгүй сүлжээний технологиудын талаарх онол практикийн ойлголттой байх (802.11 n / ac, meshing)
  • Спектр анализор, Ekahau, Fluke Air Check, iPerf, Wireshark зэрэг радио болон утасгүй сүлжээний хэмжилт төлөвлөлтийн багажуудыг хэрэглэх мэдлэг туршлагатай байх
  • Утасгүй сүлжээ ба радио холбооны талаар өндөр мэдлэг туршлагатай байх, үүнд WiFi, Mesh, PTP, аналог болон тоон радио, давтамж сувгийн төлөвлөлт, өсгөлтийн тооцоолол, нөөц/ачаалал-хэрэглээ/үр дүн зэргийн уялдаа холбоог оновчлох, шаардагдсан ачаалалд тохирох сүлжээний төлөвлөлт хийх
  • Layer-2, Layer-3 (Switch, Router, Wireless Controller) сүлжээний суурилуулалт болон ажиллагааг хангах дунд түвшиний чадвартай байх
  • Firewall, Access Control System, Camera, WCS, WLC гэх мэт сүлжээ төхөөрөмжүүдийг суурилуулах ба ажиллуулах дунд түвшиний чадвартай байх
  • Ажлын хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.