Ажил мэргэжил

Харилцаа холбооны инженер (3)

Нээлтийн огноо: 2017-04-17
Хаалтын огноо: 2017-05-01 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Харилцаа холбооны инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Дата сүлжээ, түүнчлэн тоон радио систем зэргийг төслийн батлагдсан загвар болон олгогдсон зааварын дагуу Оюутолгойн Гүний уурхайд байгуулах юм.Улмаар, гүний уурхай дахь Дата сүлжээ / Радио Холбоо болон Шилэн Кабелийн дэд бүтэц зэргийн хэвийн ажиллагааг өдөр тутмын үйлчилгээ хийх болон гэмтэл сааталыг шийдвэрлэх зэргээр ханган ажиллана

Үүрэг даалгавар

Өгөгдлийн Сүлжээ ба Харилцаа Холбоо

  • Гүний уурхайн төсөлтэй холбогдолтой Дата сүлжээнүүд буюу WiFi сүлжээ, утасгүй линк (PTP, PMP), рутер, свич, зэргийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах
  • Гүний уурхайд суурилуулсан аналог болон тоон радио системийг болон VoWiFi гэх мэт харилцаа холбооны ирээдүйн шийдлүүдийг дэмжин ажиллах
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын дагуу Радио болон Дата сүлжээний өргөтгөлийг хариуцан ажиллах
  • Дата сүлжээ болон Радио холбооны дэд бүтэцийг уурхайн бүтээн байгуулалтын ажиллагаа болон олборлолтын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихэд үр ашигтайгаар хэрэглэгдэхэд анхаарал хандуулан ажиллах
  • Роутер, свич, AP зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийг тохируулах
  • Гар болон суурин радио станцыг зохих стандарт, зөвшөөрлийн хүрээнд тохируулах
  • Гүний уурхайд хэрэглэгдэх бүх холбооны системүүд дээр зохион байгуулалттай төлөвлөгөөт засвар үйлчилгээг гүйцэтгэх, жишээлбэл: сигналын түвшин ба хамрах хүрээ нь оновтой байлгахын тулд радио сигналын чанарын үзлэг шалгалтыг хийх гэх мэт
  • Бүх холбооны системүүдийн шаардагдах нөөц сэлбэг, материал болон бүртгэлийг тогтмол хөтлөх (switches, routers, wireless links, access points, radio)
  • Гүний уурхайн сүлжээ ба холбооны системүүд дээр үүсэх физик болон программын түвшиний гэмтэл асуудалыг шийдвэрлэх талаар гэрээлэгч байгуулалгуудтай холбогдон ажилллах
  • Хариуцан ажиллах системүүдээ байнгын сайжруулалт хийх судалгааг хийх, сайжруулах боломжуудыг хэрэгжүүлэх

Кабелийн сүлжээний дэд бүтэц

  • Зэс болон шилэн кабелийн сүлжээний суурилуулалтыг тэргүүлэх ба хянан ажиллах (Сүлжээний кабинет, тог баригч, кабел татах, шилэн кабелийн залгалт гэх мэтийн суурилуулалт)
  • Тухайлсан сүлжээний суурилалтанд шаардагдах материал, тоног төхөөрөмжийг өгөгдсөн зургийн дагуу дотоод агуулахаас цуглуулан, тохиргоо хийж, суурилуулалын цэгт хүргэх, бараа материал тоног төхөөрөмжийн бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг бүртгэлд оруулах гэх мэтийг хариуцах
  • Гүний уурхайн сүлжээний ажиллагаа, эмх цэгц бүрэн бүтэн байдлын хариуцан ажиллах (үүнд, сүлжээн дээр нэмэлт суурилуулалт болон өөрчлөлтийн дараах холбогдох бичиг цаасны ажилыг байгуулалтын дагуу бүрдүүлэх, мөн ойрын хугацаанд сүлжээнд залгагдах шаардлагатай системд шилэн кабелийн шөрмөс, свич гэх мэтийг бэлтгэх)
  • Гүний уурхайн сүлжээнд үүссэн асуудал, гэмтэлүүдийг засварлан шийдэх
  • Ажилын орчинд хэвийн бус нөхцөл байдал үүсэх, суурилуулалт болон сүлжээ/системийн ажиллагаанд гэмтэл саатал үүсэх зэрэг тохиолдлуудад шууд удирдлага болон баг хамт олондоо даруй мэдээллэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 4-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Радио давтамжид суурилсан радио холбоо болон утасгүй сүлжээний технологиудын талаарх онол практикийн ойлголттой байх (802.11 n / ac, meshing)
  • Радио холбоо болон утасгүй сүлжээний хүрээнд гарсан техникийн асуудлыг судлах, засварлах өндөр ур чадвартай байх, радио давтамжийн нөлөөллийг илрүүлэх ба арилгах, дохио шуугианы харьцаа болон дохионы түвшиний анализ, сүлжээ/системийн болоод түүний бүрэлдэхүүн хэсгүүдээс шаардлгатай үйлдлийн бичилтүүдийг цуглуулах болон тэдгээрийг ойлгох ерөнхий мэдлэгтэй байх
  • Спектр анализор, Ekahau, Fluke Air Check, iPerf, Wireshark зэрэг радио болон утасгүй сүлжээний хэмжилт төлөвлөлтийн багажуудыг хэрэглэх мэдлэг туршлагатай байх
  • Утасгүй сүлжээ ба радио холбооны талаар өндөр мэдлэг туршлагатай байх, үүнд WiFi, Mesh, PTP, аналог болон тоон радио, давтамж сувгийн төлөвлөлт, өсгөлтийн тооцоолол, нөөц/ачаалал-хэрэглээ/үр дүн зэргийн уялдаа холбоог оновчлох, шаардагдсан ачаалалд тохирох сүлжээний төлөвлөлт хийх
  • Layer-2, Layer-3 (Switch, Router, Wireless Controller) сүлжээний суурилуулалт болон ажиллагааг хангах дунд түвшиний чадвартай байх
  • Firewall, Access Control System, Camera, WCS, WLC гэх мэт сүлжээ төхөөрөмжүүдийг суурилуулалх ба ажиллуулах дунд түвшиний чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.