Ажил мэргэжил

Харилцаа холбооны инженер

Нээлтийн огноо: 2016-08-15
Хаалтын огноо: 2016-08-25
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн Гүний уурхайн төсөл – Мэдээлэл системийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Харилцаа холбооны инженер ажлын байранд 2 жилийн хугацаатайгаар ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын гол үүрэг нь бүх утасгүй радио харилцааны дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах бөгөөд үүнд радио системийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, болон үүнтэй холбоотойгоор үүссэн бүхий л асуудлуудыг шийдвэрлэх үүргүүд багтана.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагаа, ажил мэргэжлийн эрүүл ахуй, байгаль орчинг эрхэмлэсэн байгууллагын соёлыг түгээхэд идэвхтэй оролцож, тэг осол зөрчилтэй аюулгүй, эрүүл ажлын байрыг бий болгох
  • WIFI сүлжээ, утасгүй линк (PTP, PMP), access point зэрэг гүний уурхайтай хамаатай утасгүй сүлжээг удирдаж, хэвийн ажиллагааг хангах хариуцлагыг хүлээнэ
  • Гүний уурхайн радио системийг удирдаж, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын турш утасгүй радио сүлжээний ажиллагааг хариуцна
  • Хүлээн авагч, switch, access point зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоо, зохион байгуулалтыг хийх
  • Зөөврийн радио болон машинуудад суурилагдсан радионуудын тохируулгыг хамгийн оновчтой байдлаар хийж, зохион байгуулах
  • Гүний уурхайд ашиглагддаг бүхий л харилцаа холбооны системүүд болон радио дохиоллын чанарт шалгалт хийж дохио өгөх байдал, цар хүрээ нь тохиромжтой төвшинд байгаа эсэхэд хяналт тавьж урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх
  • Бүхий л харилцаа холбооны сэлбэг болон, тоног төхөөрөмжийг (wireless links, access points, радио гэх мэт..) арчилж, хамгаалах
  • Бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой бүхий л тоног төхөөрөмж, програм хангамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэх
  • Өөрийн хариуцаж буй системүүдийг тасралтгүй сайжруулах боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх.
  • Утасгүй радио харилцаа холбоотой хамаатай IT Service Desk –ий өдөр тутмын асуудлуудад оролцож, шийдвэрлэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компютерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй байх
  • Сүлжээ/Харилцаа холбооны сертификатуудтай бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй байх
  • Мэдээлэл технологийн салбарт дор хаяж 2 жил ажилласан туршлагатай байх
  • Утасгүй радио холбооны сүлжээн дээр түлхүү анхаардаг сүлжээний салбарт мэргэжлийн ур чадвартай байх
  • Ажилдаа хянамгай нямбай, уян хатан, олон үүрэг даалгаврыг зэрэг удирдах чадвартай, өөрийгөө идэвхжүүлэх ур чадвартай байх
  • Хүнд нөхцөлд ажиллах боломжтой байх (уурхайн талбар гэх мэт)
  • Багийн ажиллагаа/бусдыгаа сонсох чадвартай байх
  • Утасгүй радио харилцаа холбоон дээр төвлөрсөн асуудлыг шийдвэрлэх өндөр ур чадвар, радио давтамжийн интерференцийг тодорхойлж арилгах, дууны түвшин болон дохио хүлээн авч байгаа төвшний анализ хийж системээс хийгдэх шаардлагатай логуудыг хүлээн авч ойлгох чадвартай байх
  • Утасгүй радио харилцаа холбооны үр дүнд хэмжилт хийж, төлөвлөлтийн хэрэгсэл болон үр дүнд шинжилгээ хийх мэдлэг ба туршлага. (Spectrum Analyser, Ekahau, Fluke Air Check, iPerf, Wireshark гэх мэт)
  • Утасгүй радио харилцаа холбоо, WiFi, Mesh, PTP, аналог, цахим радио, үелзлийн сувгийн төлөвлөлт, өргөтгөлийн тооцоолол, утасгүй радио сүлжээний оновчлол, урсгалын зурвасын өргөнд шаардлагатай сүлжээний төлөвлөлт зэргийн талаар өндөр төвшний мэдлэг, туршлагатай байх.
  • Layer 2, Layer 3 сүлжээний хүлээн авагч, утасгүй удирдлага зэргийг суурилуулж, хэвийн ажиллуулах ахисан түвшний чадвартай байх.
  • Firewalls, ACS, Cameras, optional WCS, WLC зэргийг суурилуулж, хэвийн ажиллуулах ахисан төвшний чадвартай байх.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.