Ажил мэргэжил

Хуваарь гаргагч ( 1)

Нээлтийн огноо: 2017-05-22
Хаалтын огноо: 2017-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Нөөц боломжийг урьдчилан тооцоолж засвар үйлчилгээний хуваарийг системтэйгээр гаргах
  • Ажлын урсгалыг оновчтой болгох, нөөцийг үр өгөөжтэй зарцуулах үүднээс харилцаа холбоог удирдан зохион байгуулах
  • Төлөвлөсөн зааварчилгааны дагуу оновчтой хуваарь гаргах
  • 7 хоногийн төлөвлөлтийн хуваарь гаргах хурлыг зохион байгуулах
  • Тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй сул зогсолт, тоног төхөөрөмжийн ажлын бүтээмжийн дэс эрэмбэ дараалалд үндэслэн ажлыг зохицуулахад биечлэн оролцох
  • 7 хоног тутмын хуралд 7 хоногийн хуваарийг бэлтгэх, хурлаар хэлэлцсэн ажлыг гүйцэтгэх хугацааг тусгасан эцсийн хуваарь гаргах
  • Хөдөлгөөнт болон суурийн тоног төхөөрөмжийн багаас ирсэн саналуудыг Үйлдвэрлэлийн Нэгдсэн Төлөвлөгөөнд тусгаж оруулах ажлыг зохицуулах
  • Бусад хэлтсийн менежер, ажилтнуудтай холбоотой ажиллаж засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарь гаргалт, гүйцэтгэл, сайжруулалт, үйл ажиллагааны зорилт, зорилго зэргийн хоорондын уялдаа холбоог сайтар ойлгож ажиллах
  • Төлөвлөгөөний хэрэгжилт, тайлангуудын өөрчлөлтийг хянах
  • Төлөвлөлтийн ахлах мэргэжилтнээс өгсөн бусад нэмэлт үүрэг даалгавруудыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Засварын төлөвлөлт болон хуваарь гаргалтын туршлагатай
  • Нарийн жижиг зүйлүүдэд анхаардаг, зохион байгуулах чадвартай
  • Засвар үйлчилгээний чиглэлийн компютерийн программ дээр ажилладаг ялангуяа SAP дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Хамгийн чухал тоног төхөөрөмжөөс эхлэн бараа материалын тасралтгүй/байнгын аудит явуулах.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • MS Office-ын болон холбогдох бусад програм дээр ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.