​Худалдан авалтын бодлого

​Худалдан авалтын бодлого

Ханган нийлүүлэгчдийн хувьд “Оюу толгой” компанийн бараа бүтээгдэхүүн /үйлчилгээний ерөнхий нөхцөл, Төлбөрийн нөхцөл, захиалгын хуудас болон сав баглаа боодлын стандартууд, Тээвэрлэлт, Нэхэмжлэл хүргүүлэх үйл явц болон бусад холбогдох стандарт журмуудтай сайтар уншиж танилцаж ойлгосон байх нь чухал юм. Бидний бодлого, процедуруудын талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Файлууд үзэх
​Бизнесийн ёс зүй

​Бизнесийн ёс зүй

“Оюу толгой” компанийн Бизнесийн ёс зүйн зарчмууд нь бидний үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлдэг. Эдгээр зарчмууд нь Бидний ажлын арга барил, бизнесийн ёс зүйн дүрэмд тусгалаа олсон байдаг. “Оюу толгой” компанийн ажилтан бүр, гэрээт гүйцэтгэгчид гэх мэт бусад холбогдох талуудын өмнө бизнесийн өндөр ёс зүйтэй, туршлагатай байх хатуу шаардлага тавигддаг. Манай ёс зүйн дүрмүүд тэдгээртэй холбоотой бусад бичиг баримтуудтай уншиж танилцахыг хүсвэл энд дарна уу.

Файлууд үзэх
​ЭМААБО-ны стандартууд

​ЭМААБО-ны стандартууд


“Оюу олгой” компани нь үйл ажиллагааныхаа бүх үе шатанд осол зөрчлийг тэглэх үүрэг хүлээдэг. Аюулгүй ажиллагаа нь бидний нэн тэргүүний зорилт байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно. Оюу толгой компанийн Аюулгүй ажиллагааны стандарт болон манай компанийн соёлыг ойлгож мэдэхийн тулд энд дарж холбогдох стандарт, шаардлагуудтай танилцана уу.

Файлууд үзэх
Худалдан авалтын процесс

Худалдан авалтын процесс


“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газар нь өөрийн компанийн нэрийн өмнөөс худалдан авалтын үйл ажиллагааг явуулахдаа тогтсон бодлого, журам баримталдаг. Бид ханган нийлүүлэгч нартай харилцахдаа өөрийн бизнесийн ёс зүйн стандарт шаардлагуудыг дагаж мөрдөн, ханган нийлүүлэгч нар маань эдгээр шаардлагатай нийцтэй байгаа эсэхэд хяналт тавьдаг.

“Оюу толгой” компанийн гэрээний болон худалдан авалтын үйл явц, Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон тендерийн үйл явцын талаар энд дарж үзнэ үү.

Оюу Толгой компанитай бизнес хийхэд тавигдах суурь шаардлагууд:

- Аюулгүй ажиллагаа

- Ёс зүй

- Нийтэцтэй байдал

- Үр ашигтай байдал

- Цаг хугацаа

Файлууд үзэх