​Худалдан авалтын бодлого

​Худалдан авалтын бодлого

Ханган нийлүүлэгчдийн хувьд “Оюу толгой” компанийн бараа бүтээгдэхүүн /үйлчилгээний ерөнхий нөхцөл, төлбөрийн нөхцөл, захиалгын хуудас болон сав баглаа боодлын стандартууд, тээвэрлэлт, нэхэмжлэл хүргүүлэх үйл явц болон бусад холбогдох стандарт журмуудтай сайтар танилцаж ойлгосон байх нь чухал юм. Бидний бодлого, процедурын талаар энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Файлууд үзэх
​Бизнесийн ёс зүй

​Бизнесийн ёс зүй

“Оюу толгой” компанийн Бизнесийн ёс зүйн зарчмууд нь бидний үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлдэг. Эдгээр зарчим нь "Бидний ажлын арга барил", бизнесийн ёс зүйн дүрэмд тусгалаа олсон байдаг. “Оюу толгой” компанийн ажилтан бүрт гэрээт гүйцэтгэгчид зэрэг бусад холбогдох талуудын өмнө бизнесийн өндөр ёс зүйтэй, туршлагатай байх хатуу шаардлага тавьдаг. Манай ёс зүйн дүрмүүд, тэдгээртэй холбоотой бусад бичиг баримттай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Файлууд үзэх
​ЭМААБО-ы стандартууд

​ЭМААБО-ы стандартууд


“Оюу олгой” компани нь үйл ажиллагааныхаа бүх үе шатанд осол зөрчлийг тэглэх үүрэг хүлээдэг. Аюулгүй ажиллагаа нь бидний нэн тэргүүний зорилт байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно. Оюу толгой компанийн Аюулгүй ажиллагааны стандарт болон манай компанийн соёлыг ойлгож мэдэхийн тулд энд дарж холбогдох стандарт, шаардлагуудтай танилцана уу.

Файлууд үзэх
Худалдан авалтын процесс

Худалдан авалтын процесс


“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газар нь компанийхаа нэрийн өмнөөс худалдан авалтын үйл ажиллагааг явуулахдаа тогтсон бодлого, журам баримталдаг. Бид ханган нийлүүлэгчидтэй харилцахдаа бизнесийн ёс зүйн стандарт шаардлагуудаа дагаж мөрдөн ханган нийлүүлэгчид маань эдгээр шаардлагатай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

“Оюу толгой” компанийн гэрээ хийх, худалдан авалтын үйл явц, Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон тендерийн үйл явцын талаар энд дарж үзнэ үү.

Оюу Толгой компанитай бизнес хийхэд тавигдах суурь шаардлагууд:

- Аюулгүй ажиллагаа

- Ёс зүй

- Нийтэцтэй байдал

- Үр ашигтай байдал

- Цаг хугацаа

Файлууд үзэх