Хангамжийн үйл ажиллагааны тухай

“Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын зэрэгцээ, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлж, компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж бий болгохыг зорьдог.

“Оюу толгой”-н худалдан авалтад үндэсний нийлүүлэгчдээс хийх худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх бидний амлалт нь дараах хоёр үндсэн зорилготой:

  • Монгол улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх;
  • Монгол улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.

Эдгээр нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд болон Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох юм.

“Оюу толгой”-н Хангамжийн үйл ажиллагаа нь дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмуудын дагуу явагддаг.

Хангамжийн хэлтэс
Манай Хангамжийн хэлтэс нь “Оюу толгой”-н үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын алба юм. Тус хэлтэс нь дор дурдсан багуудаас бүрддэг. Үүнд:

  • Гэрээт худалдан авалтын баг – 100,000 ам.доллараас дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй.
  • Худалдан авалтын баг – 100,000 ам.доллараас доош үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авах үүрэгтэй.
  • Үндэсний ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх баг – Үндэсний ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг хариуцдаг.
  • Гэрээний менежментийн баг – Нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй.
  • Барааны нөөцийн удирдлагын баг – Барааны нөөцийг хянах, удирдах үүрэгтэй.

Тайлан, үйл ажиллагаа сайжруулалтын баг – Хангамжийн хэлтсийн гүйцэтгэлийг тайлагнах, хянах, сайжруулах үүрэгтэй.

Бизнесийн ёс зүйн зарчим

Бизнесийн ёс зүйн зарчим

“Оюу толгой” компанийн бизнесийн ёс зүйтэй байх зарчим нь бидний ажлын үндэс суурь юм. Энэхүү зарчмууд нь бидний ажлын арга барил баримт бичигт суурилсан байдаг.

Бодлого, журмууд

Бодлого, журмууд

Манай компани нь худалдан авалтын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн ил тод, нээлттэй, ёс зүйтэй явуулдаг.

Тендер

Тендер

Худалдан авах бараа, үйлчилгээний тендерүүдийг та эндээс сонирхоно уу.

Ханган нийлүүлэлт хөгжүүлэлт

Ханган нийлүүлэлт хөгжүүлэлт

“Оюу толгой” компанийн үндэсний ханган нийлүүлэлт хөгжүүлэлт, үйл ажиллагааны худалдан авалтын тайлан мэдээг эндээс харна уу.

Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх

Бизнес эрхлэгч хэн боловч манай цахим хуудас дахь энэ холбоос руу хандаж, “Нийлүүлэгчийн нэгдсэн мэдээллийн сан”-д бүртгүүлэх боломжтой. Мөн бүртгэлийн гарын авлагуудыг эндээс харж болно.