"Оюу толгой"-н тойм мэдээ

6.2 тэрбум ам.доллар
2010-2017 оны эхний улирал гэхэд Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр улсын хэмжээнд 6.2 тэрбум орчим ам.доллар зарцууллаа.
506/691
2017 оны эхний улирлын байдлаар 691 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 506 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын 70 хувийг эдгээр компаниудад зарцуулав.
79/90
“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав.
​93%
2017 оны эхний улиралд “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93 хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний 20 хувийг Өмнөговь аймгийн иргэд, гүний уурхайн ажиллах хүчин 35,6 хувийг тус тус эзэлж байна.
0.405
2017 оны эхний улирлын байдлаар “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.405 шоо метр ус ашигласан. Зэсийн уурхайнуудын дэлхийн дундаж 1.2 шоо метр байдаг.
37.2 сая ам.доллар
“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 37.2 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсөн.
2.9 сая ам.доллар
“Оюу толгой” компани тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулж байгаа бөгөөд 2017 оны эхний улиралд энэ чиглэлд 2.9 сая ам.доллар зарцууллаа.