Мэдээ

Хэвлэлийн мэдээ

​МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй худал, буруу ташаа мэдээлэл удаа дараа гарч байгаа тул энэхүү мэдэгдлээр няцаалт өгч байна.
Оюу толгой компани УИХ-аас томилогдсон Ажлын хэсэгтэй ил тод, нээлттэй хамтран ажиллаж байна. Өчигдөр бид уурхай дээрээ УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч үйл ажиллагаа болон гүний уурхайд явагдаж буй бүтээн байгуулалтаа үе шаттайгаар танилцуулав. Оюу толгойг шалгах ажлын хэсгийн шаргуу хөдөлмөр бидний цаашдын хамтын ажиллагааг батжуулна гэдэгт итгэж байна.
​Оюу толгойн гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэх “Бетон зуурмагийн үйлдвэр IV”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.
Хүдрийг гадаргуу дээр гаргах туузан дамжуулгын ам болон налуу малталтын багц ажлыг гүйцэтгүүлэх тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг “Оюу толгойн” цахим хуудсанд 2015 онд нээлттэй зарласан билээ. Үндэсний болон олон улсын олон компани тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Эдгээрээс гүний уурхайн малталтын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зургаан компанийг сонгож, өрсөлдөөнт тендерийг зохион байгуулсан.
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” гэр асар

​Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Оюу толгой компанийн санхүүжилтээр барьсан Гэр асар нээлтээ хийлээ. Крикет тоглогчдын талбайд барьсан тус асар тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нар салхинаас хамгаалах зориулалттай бөгөөд хүүхдийн хувцас солих өрөө, анхны тусламжийн хэрэгсэл, хувцас хэрэгслээ хадгалах тусгаарлагч кабинуудаас бүрдэж байгаа юм.
« өмнөх
1 2 3 4 ... 147 148 149 150