Хэвлэлийн мэдээ

​Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн амжилт, орон нутагт хэрэгжих шинэ төслүүд​ “Оюу толгой” ХХК өнөөдөр аюулгүй ажиллагаа, байгаль орчны гүйцэтгэл, татвар төлөлт болон нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалтзэрэг ажлын үзүүлэлт бүхий шинэчилсэн тойм мэдээгээ гаргалаа.
​“Оюу толгой” компани 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 2015 оны нэгдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн. Үүнд, үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр 20.1 хувиар өссөн хүчин зүйлс нөлөөлсөн байна. “Оюу толгой” компанийн хувьд 2015 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн юм. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178.1 хувиар тус тус өссөн байна.
“Оюу толгой” ХХК бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлох анхны тээвэрлэлтээ хийсний хоёр жилийн ойгоо өнөөдөр ёслон тэмдэглэлээ. Зэсийн баяжмал ачсан анхны цуваа 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Оюу толгойгоос хөдөлж байсан юм.
Манай бизнесийн үйл ажиллагааны амин зүрх болсон уурхайн талбайгаас, тэр дундаа манай ирээдүй болох далд уурхайгаас та бүхэнтэй өнөөдөр мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна. 7 сарын 9-ний өдөр бол манай компанийн түүхэн дэхь онцгой өдөр билээ.
Хэвлэлийн мэдээ

Ханбогд суманд Залуучуудын хөгжлийн төв нээгдлээ

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Стивен Жонс, төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Залуучуудын хөгжлийн төвийг албан ёсоор нээлээ. Энэ төв залуучуудад сонирхолтой, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадвар эзэмшүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, хөдөлмөр эрхлэхэд нь хэрэгтэй ур чадварыг хөгжүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэнд, харилцаа, сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өөрсдийн эрх ашигт хамаатай шийдвэрт оролцох боломжоор хангах юм.