Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компаниас хэрэгжүүлж буй мэргэжлийн боловсролын багш, менежер, удирдлагад зориулсан сургалтын гурав дахь төгсөлт өнөөдөр боллоо. Энэ хугацаанд 1100 орчим хүн уг сургалтыг дүүргээд байна. Энэхүү сургалт нь “Оюу толгой” компанийн дэлхийн хэмжээний ур чадвар, боловсролыг дэмжих ажлын нэг хэсэг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хамаардаг юм. Төгсөлтийн ёслолд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй, сургалтад хамрагдсан багш нар оролцлоо.
Хэвлэлийн мэдээ

“Монгол гэр” төсөл нээлтээ хийлээ

“Глобал шейперс Улаанбаатар” нийгэмлэгийн санаачлан хэрэгжүүлж буй “Монгол гэр” төслийн нээлт Чингисийн талбайд өнөөдөр боллоо. Рио Тинто, “Оюу толгой” компани энэхүү төслийг ивээн тэтгэж байгаа юм. “Монгол гэр” төсөл нь гэр барих тухай хичээлийг сургалтын хөтөлбөрт нэмж оруулснаар өнөөгийн хүүхэд залуус, хот, дүүргийн сургуулийн сурагчдад монголчуудын уламжлалт ёс заншил, амьдрахуйн арга ухааныг хүргэх, өвлүүлэх зорилготой юм.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төв өнөөдөр үүдээ нээлээ. Уг төвийг “Оюу толгой” компани санхүүжүүлж байгуулсан юм. Иргэдийн хөгжлийн төв нь орон нутгийн иргэд, сонирхлын бүлгүүд, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, хоршоод болон “Оюу толгой” компанийн хүсэлтээр олон нийтийн арга хэмжээ, уулзалт, хурал зөвлөлгөөн, сургалтыг тав тухтай, тохилог орчинд зохион байгуулах бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
“Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна.
“Оюу толгой” компани 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 2014 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад 2015 оны нэгдүгээр улиралд борлуулалтын орлого 36.4, баяжмалын борлуулалтын хэмжээ 36.2 хувиар буурсан. Үүнд, 2014 оны дөрөвдүгээр улиралд хуримтлагдсан нөөцийг багасгаж, борлуулалт эрчимтэй хийсэн, хүдэр дэх металын агуулга багассанаар үйлдвэрлэлийн хэмжээ таамгийн дагуу буурсан, Цагаан сарын амралтаар уртасгасан хугацаагаар хил, гаалийн үйл ажиллагаа хаагдсан болон Лондонгийн Металын бирж дэх зэсийн дундаж үнэ бага байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн.