Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК өнөөдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм.
“Оюу толгой” ХХК 2015 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны 1 дүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцаа (ЭМААБООНХ)-ны стандартыг сайжруулж Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“Оюу толгой” компани 2015 оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ өнөөдөр гаргалаа. Олон нийтэд тогтмол хугацаанд мэдээлэл өгөх зорилгоор монгол ажиллагсдын хувь хэмжээ, ханган нийлүүлэгчдэд зарцуулсан мөнгөн дүн болон төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагуудад төвлөрүүлсэн татвар, хураамж, төлбөрүүд зэрэг үйл ажиллагааны шууд нөлөөллийн үзүүлэлтийг уг тайланд оруулжээ. Мөн үйлдвэрлэлд ашиглаж буй усны зохистой хэрэглээ, нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт, “Оюу толгой” төслийн хүрээнд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг мэдээллийг уг тайлангаас үзэж болно.
“Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж, сургалтаа дүүргэсэн сурагчид өнөөдөр батламжаа авлаа. Сурагчид 2014 оны 12 дугаар сараас эхлэн 3 сарын турш манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжуудын сургалтуудад хамрагджээ. “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эрдэмд оргилгүй гэдэг. Улам хичээгээрэй. Та бүхэн Оюу толгой болон Монголын улсын ирээдүй юм” гэж онцоллоо.