Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа
Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарын оны шилдгийг шалгаруулах “Mining Journal Awards” арга хэмжээ тав дахь жилдээ зохион байгуулагдаж “Оюу толгой” компани “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацийн тэргүүн шагналыг хүртлээ. “Оюу толгой” компани аюулгүй ажиллагаанд нэн тэргүүний ач холбогдол өгч, бүх оролцогч талуудад урт хугацаанд хүртэх үр ашгийг нэмэгдүүлэн, байгаль орчныг хамгаалахад анхаарах зэргээр үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалд хариуцлагатай замаар шилжсэнийг үнэлж уг шагналыг гардуулсан билээ.
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.
Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан тэмээний баяраа 11 дэх удаагаа өнгөрсөн бямба гаригт ёслон тэмдэглэв. Тэмээн хуурын айзам яруу намуухан аялгуун дор жигдэрсэн тэмээн жагсаалаар уг ёслол эхлэв. Баярын үеэр ат, торомны уралдаан, шилмэл буур, ат, ингэ, их сүүтэй ингэ, тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаан, тэмээний сэдэвт АХА тэмцээн, уран сайханчдын урлагийн тоглолт болов. Нэг үгээр тэмээний баяр хөл ихтэй, хөгжөөн дүүрэн болсон юм.
Хэвлэлийн мэдээ

Гэгээн замд хөтлөгч

Ёндонгийн Лхамааг нүүр бардам ингэж нэрлэж болно. Тэрээр “Оюу толгой” компанийн Сургалтын хэлтэст гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд “Оюу толгой” компанийн тэтгэлгээр 200-гаад монгол залууг гадаад, дотоодын их, дээд сургуульд сургах буянт үйлсийг гардан зохион байгуулсан юм. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд төдийгүй тэдний аав ээж, ах дүү, хамаатан садныхан ийм буянтай үйлсийг санаачлан сэдэж, ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй “Оюу толгой” компанийнханд баярлаж талархсан сэтгэгдлээ харамгүй илэрхийлдэг билээ.