Хэвлэлийн мэдээ

​Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараан дор дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулж олон улсад өрсөлдөхүйц чадварлаг ажилтан бэлтгэхийг тогтмол эрхэмлэсээр ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр “Оюу толгой” компани боловсролын бүхий л гол хөтөлбөрүүдээ танилцуулж, өөрийн нэрэмжит гадаадын тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа батламж гардууллаа. Арга хэмжээний үеэр Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар сумынхаа хөгжлийн бодлого чиглэлийг оюутан залууст танилцуулан сурталчлах, улмаар орон нутагт ажиллаж амьдрахыг уриалсан “Ханбогд сумын хөгжлийн бодлого, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. Өдөрлөгт их дээд сургуулиудын 200 гаруй оюутан, багш сурган хүмүүжүүлэгч оролцож “Оюу толгой” компанийн боловсролын болон бусад чадавхжуулах хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авлаа.
​Монгол Улс, Улаанбаатар хот – Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-тай хамтран “Оюу толгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны (ХАБ)-ын ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт-өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээсэн ба МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавьсан юм.
​Өмнөговь аймаг, Даланзадгад сум – Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад сумд амжилттай зохион байгуулж байна. Экспод оролцож буй Өмнөговь аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын 15 гаруй томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирж судалж, цаашид хамтран ажиллах, түншлэл үүсэх боломжуудтай танилцлаа.
Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо болсон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр “Оюу толгой” компани болон “Рио Тинто” группээс үйл ажиллагаа, бизнесээ ил тод явуулахын тулд ямар үзэл баримтлалд захирагддаг хийгээд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг танилцуулсан юм.
Монгол Улс, Өмнөговь аймаг - Оюу толгойн ордыг нээлцэж, Оюу толгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн гавьяат Дондогийн Гарамжавын алдраар Ил уурхайг нэрлэн мөнхжүүлэхээр “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шийдвэрлэсний дагуу Ил уурхай дээр хүндэтгэлийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ.