Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая тонн болсон амжилтад хүрч байна. “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд нэгэн чухал үйл явдал тохиож байна. Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюу толгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Хэвлэлийн мэдээ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Хэвлэлийн мэдээ

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа
Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарын оны шилдгийг шалгаруулах “Mining Journal Awards” арга хэмжээ тав дахь жилдээ зохион байгуулагдаж “Оюу толгой” компани “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацийн тэргүүн шагналыг хүртлээ. “Оюу толгой” компани аюулгүй ажиллагаанд нэн тэргүүний ач холбогдол өгч, бүх оролцогч талуудад урт хугацаанд хүртэх үр ашгийг нэмэгдүүлэн, байгаль орчныг хамгаалахад анхаарах зэргээр үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадалд хариуцлагатай замаар шилжсэнийг үнэлж уг шагналыг гардуулсан билээ.
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.