Хэвлэлийн мэдээ

​2014 оны 12 дугаар сарын 3-нд Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал гарсан. Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн байгууллагуудын шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн ажиллагааг түр зогсоох шаардлагатай болсон. Үзлэг, шалгалт 12 дугаар сарын 4-нд дуусч үйлдвэрийг дахин ажиллуулж эхлэх бэлтгэл ажил болон гарсан хохирлыг тогтоох ажил явагдаж байна.
"Оюу толгой" компанийн 2014-2015 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол "Блю скай" цамхагт өнөөдөр боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт уламжлал ёсоор есдүгээр сард эхэлж, нийт 320 гаруй оюутан хамрагдсанаас өнөөдөр ийнхүү 38 оюутан тэтгэлгээ гардан авлаа. Тэдний 17 нь ШУТИС, арав нь МУИС, бусад нь Орхон, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж буй оюутнууд юм.
Хэвлэлийн мэдээ

2014 оны гуравдугаар улирлын тайлан

"Оюу толгой" ХХК өөрийн толгой компани болох Туркойз Хилл Ресурс компаниар дамжуулан 2014 оны есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг өнөөдөр нийтэллээ. "Оюу толгой" ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ "Гуравдугаар улирлын тайлангийн дүн манай компанийн хамт олон ил уурхайгаа аюулгүй бөгөөд оновчтой хэмжээнд ажиллуулж, борлуулалтаа тогтвортой өргөжүүлж байгааг харуулж байна" гэв.
Хэвлэлийн мэдээ

Сурагчид галын хор ашиглаж сурлаа

​Аравдугаар сарын 31-ний өдөр Оюу толгойн Хангамжийн хэлтсээс нийслэлийн 39, 50, 57 дугаар сургуулиуд дээр галын аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа. Сургалтад дээрх гурван сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдаж, гал гарах эх үүсвэр, эрсдэлийн шалтгаан, гал түймрийн ангилал, хэрхэн унтраах зэргийг мэдэж авсан юм.
​"Оюу толгой" компанийн Сургалтын хэлтсийн менежер Керн Вон Хаген Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал "Багшийн гавьяа" одон, тус хэлтсийн Сургалтын ахлах ажилтан Д.Оргилмаа "Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан" цолоор 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шагнууллаа.