Мэдээ

2010 оноос хойш “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 1,000 орчим оюутан хамрагдаад байна. Тус тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны төлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж, “Оюу толгой” компанид дадлага хийх боломж зэргээр тус тус хангагдаж байна. 2017 – 2022 оны хооронд 25 оюутанд гадаадад магистрын зэрэг хамгаалах тэтгэлэг олгохоор төлөвлөж байна. Боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд 4 сая орчим ам.долларыг зарцуулсан байна.
“Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговийн Ханбогд сумд барьж тохижуулсан 840 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн нээлт боллоо
- Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн гүйцэтгэл өндөр, тогтвортой ажиллаж байна. - 124 ханган нийлүүлэгч оролцсон “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”-гамжилттай зохион байгуулав.
Дэлхийн нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбоо ИндастриОл болон Рио Тинтогийн төлөөлөгчдөөс бүрдсэн хамтарсан баг Монгол улсын алс буйд орших Өмнийн говь дахь Рио Тинтогийн Оюу толгой зэс-алтны ил болон гүний уурхайд ажиллах үедээ талуудын хоорондох нийгмийн зөвшилцөлд нэг чухал алхмыг хийлээ.
Онцлох мэдээ

С.Эрдэнэжаргал: Ханбогд бол донор сум

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал “Нээлттэй хаалга” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр Ханбогд сумын хөгжил, ирээдүйн боломжууд болон түүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмрийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Ханбогд сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал Ханбогд сум газар зүйн хувьд онцлог бүсэд оршдог тухай дурдаад Оюу толгой “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан тус суманд хийгдэж буй бүтээн байгуулалтыг онцолсон байна.
« өмнөх
1 2 3 4 ... 150 151 152 153